TOYOTA MARK X

Mark X нь Mark II-ын үргэлжлэл бөгөөд 10-р үеийн Mark II гарах болоход 10 гэсэн тоог ром тоогоор илэрхийлэн Mark Х болгон нэрийг нь өөрчилжээ. Mark X-ийн анхны загвар GRX120 нь 2004 онд үйлдвэрлэгдсэн ба Mark II, Chaser, Cresta болон Zero Crown суурийг ашигласан байна.

Mark X GRX120 (2004 он - 2009 он)

Гадаад загвар нь сонгодог маягийн 4 хаалгатай ба Mark II-оос илүү загварлаг болсон байна. Линзэн хэлбэртэй 3 цуваа гэрэлтэй болж, зузаан багаажны тагтай, хэтэрхий өндөр гэгдэж байсан люкыг нь намсгаж өгсөн.
Мarк Х нь орчин үеийн спорт загварын седан бөгөөд хойд бампер яндан 2-ыг нэгтгэсэн Toyota-гийн анхны шилдэг загварын нэг бөгөөд Mark Х-ийн дараа олон машиныг ийм загвараар /жишээ нь: Lexus LS, Lexus ISF, Crown Majesta/ үйлдвэрлэгдэж байна. Ийм яндантай болсноор хорт утаан хэмжээ болон яндангийн дуу багссан байна. Мark II-т хэрэглэгдэж байсан цуваа 6 цилиндрийг орчин үеийн V хэлбэрийн 6 цилиндртэй болгон өөрчилсөн.
Toyota Crown-ын 2.5 литрийн 215 морины хүчтэй болон 256 морины хүчин чадалтай 3 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг тавьсан. 4 дугуйгаараа хөтөлдөг автомат 6 араатай хурдны хайрцагтай болсон ба 18 инчийн хайлшин ободтай үйлдвэрлэжээ. Мөн Crown болон Lexus LS-т байхгүй байсан бас нэг зүйл нь хойд суудлыг хөдөлгөн багаажруу юм хийж болдог болгосон явдал юм. 
Агаарын эсэргүүцлийг бууруулахын тулд хойд спойлер /арын далавч/ хийсэн. Спорт тэнхлэг болон диаметр ихтэй тоормосны диск, мөн 225/45/R18 дугуй болон 18 инчийн хайлшин обудаар тоноглосон. 2005 оноос БНХАУ-д үйлдвэрлэж байгаа ба Toyota Reiz гэдэг нэрээр худалдаалж байна. 2006 онд Токиогийн автомашины шоунд зориулагдан Mark X Special Version загвар гарсан. Энэ ондоо салоныг нь шинэчлэн сайжруулсан төдийгүй Mark X Supercharger худалдаанд гарсан.

Сүлжмэл суудлын бүрээс  дубэн хийцийн 4 салаатай руль, хурц HID гэрэл гэх мэтийг суулгаж, улам сайжруулсан ба SRS буюу жолооч, жолоочийн хажуугийн суудалд аюулгүйн дэр, хойд суудлуудад ч аюулгүйн дэр тавьсан 250G Limited, 250G Four Limited загварууд худалдаанд гарсан. 2008 оны 7 сард F Package-д автоматаар асаах систем, моторт нь хулгайн эсрэг аюулгүйн систем суулгасан, 16 инчийн хайлшин обудтай 250G F Package Smart Edition, 250G F Package Four F Smart Edition загварууд худалдаанд гарсан.
 



Mark X GRX130 (2009 оноос - )

2009 оны 10 сард өмнөх загварыг шинэчлэн гаргасан юм. Хэдийгээр спорт загварын салонтай боловч, дээд зэрэглэлийн машины бүх шаардлагыг хангасан тансаг машин юм. Хойд гэрэл нь урд  их гэрэлтэйгээ адилхан 3 цуваа бөгөөд багaажны таг нь гэрэлтэй болсон.  Хэрэглэгчдийн сонирхол хүсэлд нийцүүлэн 3 төрлийн загвартайгаар үйлдвэрлэж байна.


 

Тансаг загвар 
3.5 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй дээд зэрэглэлийн машин бөгөөд, урд нүүр болон хойд бампер хажуу хормойг нь никель эмжээртэй болгосон. Салондоо хамгийн дээд зэргийн L Package ашигласан.
 
 

Спорт загвар
Спорт ангиллын 3.5 литр болон 2.5 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй. Агаарын эсэргүүцлийг сайжруулахын тулд урд болон хойд аэро бамперыг суурилуулсан ба хойд спойлер буюу арын далавчтай болгосон. Мөн их гэрэл болон хойд гэрлийг бууралттай болгосон төдийгүй араа залгах товчлуурыг руль дээр нь хийсэн.
 

 
Стандарт загвар 
2.5 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй, мөн AWD 250 G Four 4 дугуйгаар хөтлөх загвартай ба тав тухыг хангасан F Package-тай.  

 


 

Та шинэ үеийн "TOYOTA MARK X" автомашиныг ЛИЗИНГ-ийн таатай нөхцөлөөр авахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.


 
Өмнөх
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРИЙН АЖЛЫН ...
Дараах
2 ДАХИН ИЛҮҮГ ХОЖ! СУГАЛААТ ХУ...