1000ЗӨВЛӨГӨӨ: ШИНЭ ЖОЛООЧИД САНУУЛАХАД

1. Хөлөө жолооны гишгүүрт хүргэж тухтай байхаар суудлаа тохируулах


Та суудлаа урагшлуулж хойшлуулж, дээшлүүлж доошлуулж тохируулж болно.
Зарим машин электрон хяналттай байдаг (гол төлөв суудлын зүүн талд), хуучин машинууд ихэвчлэн суудлыг гараар тохируулах боломжтой байдаг.
Дэлгэрэнгүй зааврыг: http://1000mashin.mn/faq-more/152 -ээс үзэх боломжтой.
2. Хөл гишгүүртэй сайтар танилцах



Автомашины хоёр гишгүүр нь хурдатгал болон тоормосыг хяндаг. Хамгийн баруун талын гишгүүр нь (бусад гишгүүртэй харьцуулахад жижигхэн байдаг) хурдасгуур бөгөөд хурдасгуур нь машиныг урагшаа хөдөлгөдөг. Та үүнийг дарсанаар илүү хүчтэй хөдөлгөж болно. Зүүн талын гишгүүр нь хурдасгуураас том байдаг. Энэ нь тоормосны гишгүүр бөгөөд түүний дээр дарахад машин хурдаа хасч зогсоно.
 
Зүүн хөлөөрөө илүү итгэлтэй байгаа ч гэсэн баруун хөлөө л зөвхөн гишгүүрүүдэд ашиглаж сурах нь зөв. Хэрэв та зүүн хөлөө ашиглаад сурсан бол эхлээд хачин мэдрэмж төрдөг. Гэхдээ энэ нь маш чухал бөгөөд зөв, илүү аюулгүй байдаг.
Хоёр хөлийг нэг дор ашиглахгүй байх хэрэгтэй. Зөвхөн нэг хөл буюу баруун хөлөөр гишгүүр бүрийг ашиглах. Энэ нь санамсаргүй байдлаар хоёр хөлөөрөө гишгүүрүүд дээр зэрэг дарах магадлалыг үгүй болгодог.
 
3. Машиныхаа толийг тодорхой, бодитой харж болохоор тохируулах



Таны машин нь 3 тольтой байх ёстой. Нэг нь ар талыг хардаг толь ба машин дотор байрлаж арын салхины шилээр нэвт харах зориулалттай. Нөгөө хоёр нь гадна байдаг ба тусгалыг хардаг бөгөөд нүд гялбахаас хамгаалж өгдөг.
Таны ар талыг харах толь нь таны хэвийн жолоодлогын үед та ар талаа арын шилний тусламжтайгаар харж болно.
Автомашины Инженерүүдийн Нийгэмлэг нь харагдахгүй нөхцөлүүдийг арилгахын тулд таны гаднах толин тусгалыг хэрхэн тохируулах талаар зөвлөгөө өгдөг. Энэ нь ердийнхөөсөө илүү толин тусгалыг байрлуулахыг зөвлөдөг байна. Ингэснээр тэд арын хэсгийн толин тусгалыг харах өнцөгтэй давхцдаг. Эхний ээлжинд энэ байрлал нь жолооч харагдах өнцөггүйд машиныг харах боломжийг олгодог.
 
4. Зогсоолын тоормос /мөн гар тормос, онцгой дохиолдын тормос/ гэж нэрлэнэ



Зогсоолын тоормос нь урт хөшүүрэг төмөр байх ба товчлууртай байна. Зогсоолын тоормосыг татах үед машиныг газраас хөдөлгөөнгүй байхыг баталгаажуулна. Та жолоодлого хийхээс өмнө машины зогсоолын тоормосоо буулгасан эсэхийг шалгаарай.
5. Машины арааны үүргүүдийг мэдэх


 
Араа нь ихэвчлэн машины урд талын хоёр суудлын хооронд байрладаг бөгөөд хурдны хайрцаг (зогсох, араа салгах, жолоодлого, ухрах) юм. Заримдаа зарим тээврийн хэрэгсэлд араа нь жолооны хүрдний баруун талд байна.
 
Хэрэв та араагаа “PARK” дээр тохируулсан бол хааз өгсөнч урагш явж болохгүй.
Хэрэв та араагаа “NEUTRAL” дээр тохируулсан бол байгалийн хөдөлгөх хүчний дагуу хөдлөх юм. Өөрөөр хэлбэл араа салсан байгаа тул чөлөөтэй хөдөлгөж болох юм.
Хэрэв та араагаа “REVERSE” дээр тохируулаад хөлөө тоормосноос авсан бол урагшаа биш хойшоо ухрах хөдөлгөөн хийнэ.
Хэрэв та араагаа “DRIVE” дээр тохируулаад хөлөө тоормосноос авсан бол урагшаа хөдөлгөөн хийнэ.

Та Японоос орж ирсэн баталгаатай, бэлэгтэй, хямд автомашинууд үзэх бол ЭНД ДАРНА уу!
 
 
 
 
 
 
 
Өмнөх
ДАВХАР БЭЛЭГТЭЙ ХУДАЛДАА
Дараах
1000ЗӨВЛӨГӨӨ: ​МАШИН ХУДАЛДА...