​ЧИН СЭТГЭЛИЙН БЭЛЭГ ХАМГИЙН ҮНЭТЭЙ

Be Forward Mongolia компанийн харилцагчид, хамт олны сэтгэлийн хандиваар Монголын Дауны Холбооны 0-6 насны эрт оролцооны төвийн хөдөлгөөн заслын өрөөг тохижуулахад 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Уг хандивын эзэд болох "Монголын Дауны Холбоо" -оос баярласан сэтгэлийн илэрхийлэл болгон гэнэтийн бөгөөд “ЧИН СЭТГЭЛИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ БЭЛЭГ”-ийг бидэнд барилаа. Нөр их ажлын дундуур хэнд ч үл анзаарагдан орж ирсэн Сайхан сэтгэлтэй Санта Клаусууд маань 2018 оны хамгийн үнэтэй бэлгийг BEFORWARD-ийн хамт олон болон харилцагчид маань барилаа.
Бидэнд баярын мэндчилгээг дэвшүүлж өөрсдийн гараар бэлтгэсэн хавчуургатай талх, бяцхан бялуу зэргээр бэлэг барилаа. Үнэхээр амлаад ханашгүй амттанаар дайлуулсан, баярласан сэтгэлээ үгээр илэрхийлэшгүй тийм л аз жаргалтай өдрийг бидэнд бэлэглэсэн та нартаа маш их баярлалаа.

Хэн нэгэндээ чин сэтгэлийн бэлэг єгєх нь хvнд бас нэгэн тєрлийн аз жаргалыг бэлэглэдэг vйлдэл билээ. Монголын Дауны Холбоо болон бяцхан дүү нартаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
 
Өмнөх
BEFORWARD MONGOLIA ШИНЭ ЖИЛИЙН...
Дараах
​ЧИН СЭТГЭЛИЙН БЭЛЭГ ХАМГИЙН...