НүүрFAQ Хөдөлгүүрийн эд анги

Түлшний шүүр

Хэрэглээний явцад бензиний банк дотор тодорхой хэмжээгээр хог, шороо ордог. Үүнийг шүүж хөдөлгүүрийн жигд ажиллагааг хангахын тулд шүүр тавьсан байдаг.

  • Бензин доторх том хогийг шүүх зориулалттай шүүрийг бүдүүн шүүр гэдэг. Хийцийн хувьд торон бөгөөд байрлалын хувьд бензин насосын доор байрладаг. Үүнийг бензин насос солих бүртээ давхар солих хэрэгтэй.
  • Харин илүү нарийн хогийг шүүх зориулалттай шүүрийг нарийн шүүр буюу манайхан тунгаагуур гэж нэрлэдэг. Тунгаагуур ихэвчлэн төмөр эсвэл хуванцар хийцтэй байх бөгөөд тогтмол хугацаанд сольж байх хэрэгтэй. Монголын нөхцөлд 50-60.000 км тутамд тунгаагуурыг солих хэрэгтэй.

Орчин үеийн машинуудад дээрх 2 шүүр бензин банк дотроо хамтдаа байрласан байх нь элбэг.

Элэгдэл гэмтэл:

  • Хөдөлгүүрт чичиргээ үүснэ
  • Хөдөлгүүрийн асалт удааширч, догол үүснэ
  • Хөдөлгүүр гэнэт унтарна
  • Хөдөлгүүрийн ажиллагаа тогтворгүй болно
  • Хөдөлгүүрийн дуу чимээ ихсэж, чадал буурна
  • Цилиндр болон поршений кольц элэгдэнэ

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×