НүүрFAQ Хөдөлгүүрийн эд анги

Хөдөлгүүрийн тослох системийн гэж юу вэ?

Хөдөлгүүрийн эд ангийн ажлын хүнд нөхцөлд үрэлтийн гадаргуунд тос хүргэхэд төвөгтэй зэргээс болж тосолгоог энгийн аргаар хийх боломжгүй байдаг. Иймд хөдөлгүүрийн эд ангийн гадаргуунд тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тасралтгүй тос хүргэж байх тосолгооны систем тавьдаг. Ийм системд тослох гадаргуунд цацалт, урсгалаар болон даралтаар хүргэх аргууд хавсарсан байдаг. Тослох системд шахуурга, тосны сав, шүүр, радиатор, суваг болон гуурс нүх хамаарагддаг байна. Тослох системийн бүтцийн бүдүүвчийг зурагт харуулав. Хөдөлгүүрийн дээд хэсэгт байрласан хоолойгоор тосоо хийх ба хөдөлгүүр бурт өөр өөр тусгай тэмдэглэгээ бүхий хэмжүүрээр тосны тэвш дэх тосны түвшинг хэмждэг. Хөдөлгүүр ажиллахад тосны шахуурга тэвшнээс тосыг сорж, хулээн авуураар дамжуулан шүүрэнд өгнө. Цаашид цэвэрлэгдсэн тос хөдөлгүүрийн дагуу арьсанд гаргаж өгсөн тосны төв сувагт очдог ба даралтаас хамгаалах хавхлагаар даралт тохируулагдана. Хэрэв тосны шүүр бохирдсон бол шүүрээр дамжихгүйгээр нэвтрүүлэх хавхлагаар дамжин шууд тосны төв сувагт очно. Үүний зэрэгцээ тосны хагас нь өөр шүүрээр цэвэрлэгдээд тэвшиндээ буцдаг байна. Даралттай тос төв сувгаар дамжин тахир голын үндсэн хүзүү, хуваарилах гол ба дохиурын лимбэн голд очиж холхивчуудыг тосолдог.
engine oil diagram зурган илэрцүүд

Тахир голын хүзүүнээс ташуу гаргасан сувгаар дамжин шатуны завсраар тахир гол шатуны мөханизмын хөдөлгөөнтэй эд ангийн гадаргуунд тос цацагдах ба тэр нь дусал болон тоосорсон байдлаар цилиндр хуваарилах голым нударга, тулхэвч, поршингийн хуруу зэргийг тосолдог байна. Зарим хөдөлгүүрийн шатуны доод толгойд нүх гарган түүнийг шатуны хүзүүний нүхтэй давхцах үед шатуны шилбээр дамжин даралттай тос цилиндрийн хананд цацагдах ч байдаг. Төв сувагт байрласан мэдээлүүр бухий цахилгаан маномөтрээр тосны даралтыг хянах ба самбар дахь заагч нь янз бүр байдаг. Зарим хөдөлгүүрт тосны температурыг шалгах цахилгаан термометртэй бөгөөд мэдээлүүрийг тэвшинд байрлуулсан байдаг. Мөн хөдөлгүүрт тосыг хөргөх радиатор тавьдаг бөгөөд хөдөлгөөний эсрэг урсаж байгаа агаараар хөргөдөг байна. Радиаторын тосыг удирдах тусгай крантыг ашиглалтын нөхцөлд тохируулан нээж хааж байдаг ба тос хамгаалах хавхлагаар дамжин радиаторт ороод эргэж тэвшинд ирдэг.

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×