НүүрFAQ Хөдөлгүүрийн эд анги

Агаар шүүгч

Автомашины хөдөлгүүр нь агаар, бензинийг шахаж оч хаяснаар тэсэрч үүнээс үүссэн хүчээр тахир голыг эргүүлэн машин явдаг. Хөдлгүүрийн хүчин чадал нь агаар, түлшний зохистой холимогоос ихээхэн хамаардаг. Энэхүү холимогт орох агаарын урсгалыг шүүж байдаг агаар шүүгч бохирдсоноор жолооч та бүхэнд мэдэгдэхгүйгээр холимогийн зохист харьцаа алдагдаж, хөдөлгүүрийн цилиндрт дутуу шаталт явагдсанаас хөдөлгүүр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй доголдож бензины зарцуулалт ихэсдэг байна. 
Air Filter зурган илэрцүүд
  • Хөдөлгүүрийн цилиндрт хэдий чинээ их агаар түлшний холимог орж байна төдий чинээ бүрэн шаталт явагдаж их чадал гаргана. Агаар шүүгч нь чухам шүүгдэн цэвэрлэгдсэн агаарын хамгийн өндөр урсгалыг гаргах зориулалтаар бүтээгдсэн тул нэг үгээр хөдөлгүүрийн амьсгалын замыг байнга чөлөөтэй байлгана гэсэн үг юм. 
  • Агаар чөлөөтэй оруулж байгаа хөдөлгүүр хааз сайн авдаг. Энэ нь хөдөлгүүрийн цилиндрт шатах холимгийн агаар дутагдахгүй байна гэсэн үг. Энгийн байдлаар тайлбарлавал та зуухныхаа галыг сайн асааж өрдөхийн тулд цоргоор агаар үлээж өгдөгтэй адилхан ойлголт юм. Хэрэв хөдөлгүүрийн цилиндрт орж байгаа агаар түлшний холимгийн аль нэг нь дутуу орох тохиолдолд филиндрт дутуу шаталт үүсэх ба түүнээс болж хөдөлгүүр доголдох, утаа хаях, хүч нь муудах зэрэг үзэгдэл үүсдэг. Үүнээс болж түлшний зарцуулалт огцом нэмэгддэг ба манай жолооч нар машин доголдоод бензин идээд байна гэж ярьдаг нь хөдөлгүүрийн цилиндр дэх ажлын холимгийн дутуу шаталтыг хэлж байгаа юм..
  • *Таны автомашины хааз авалт сайжрахад таны машины хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдэж тэр хэмжээгээр түлшний илүү зарцуулалтыг багасах боломж гарах юм. Хөдөлгүүр хааз хэр сайн авч  байгаа эсэх нь таныг хаазны гишгүүр дээр гишгэхэд хөдөлгүүр хэр хурдан дуулгавартай өндөр эргэлт авч чадаж байгаагаар хэмжигдэнэ.

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×