НүүрFAQ Хөдөлгүүрийн эд анги

Гавлын жийрэг

Хөдөлгүүрийн блок, цилиндрийн гавал нийлэх гадаргууд металл азбестан эсвэл цаасан жийрэг тавьж цилиндрээс үлээгдэх хий, хөдөлгүүрийн тос болон хөргөлтийн шингэн цилиндр дотор нэвтэрч орохоос сэргийлдэг. Энэхүү цаасан жийрэг гэмтсэн тохиолдолд хөдөлгүүр хэт халах, хөдөлгүүр цохих, яндангаас хөх утаа хаях, хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэн гоожих, хянах самбар дээр CHECK ENGINE гэрэл асч болно.

  • Гавлын жийрэг нь хөдөлгүүрийг хэт халаасан үед ихэвчлэн сэтэрдэгээс мөн өндөр гүйлттэй хуучин хөдөлгүүрийн гавлын жийрэг сэтрэхдээ амархан байдаг. Хэрвээ гавлын жийрэг дотогшоогоо сэтэрвэл хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэнтэй холилдон тослох шинж чанараа алдаж улмаар хөдөлгүүр цохьдог.
  • Харин гадагшаа сэтэрвэл хөргөлтийн шингэн гоожиж хөдөлгүүрт хэт халалт үүсдэг.
  • Хэрвээ гавлын жийрэг сэтрээд удсан, түүнийг мэдээгүй удаан явсанаас болж яндан мэдрэгч, катализатор гэмтдэг байна. 

эх сурвалж: www.cardoctor.mn

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Зочин
2017-09-17 22:51:35

гавлын жийрэг хэд вэ

tsogoo
2017-03-25 21:07:07

katalizatargyi yavj boloh uu

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×