Хөдөлгүүрийн лап резин

Хөдөлгүүрт үүсэх доргилтыг автомашинаас тусгаарлах зорилгоор резинэн материалтай лапыг ашигладаг. Хэрвээ таны машины кузов болон жолооны хүрдэнд хөдөлгүүрийн чичиргээ хурд авах үед болон нормальдаж байх үед мэдрэгдэж байвал лап муудсаныг илэрхийлнэ.

  • Муудсан лап нь моралын элэгдэлд орж хуурайших бөгөөд ингэснээр резиний зөөлөн чанар алдагдаж чичиргээг шууд дамжуулах гол үндэслэл болдог байна.
  • Ихэнх хөдөлгүүр нь 3 лап резинээр кузовтойгоо бэхлэгддэг бөгөөд нэг лап резин муудахад ачаалал нөгөө 2 дээр хуваарилагдаж түргэн муудах үндэс болдог
  • Хөдөлгүүрээс гадна кропны лап резин гэж байх бөгөөд чичиргээ мэдэгдэж байгаа үед үүнийг ч бас шалгуулах хэрэгтэй.

 
Өмнөх
Хөдөлгүүр хүндрэлтэй асаж байгаа үед шал...
Дараах
Гавлын жийрэг