НүүрFAQ Хөдөлгүүрийн эд анги

Цагаан гол

Цагаан гол гэж нэрлээд байгаа эд нь хуучны моторын транблюрын гол юм. Транблюрыг урагш хойш хөдөлгөснөөр галыг эрт/орой болгож тохируулдаг (оч хаях өнцгийг өөрчилдөг). Транблюрыг эртэсгэхээр моторт таг таг гэсэн дуу үүсдэг. Үүнийг манайхан цагаан гол дуугарлаа гэж хэлдэг. 

Номондоо бол нормальдаж байхад тахир голын эргэлт 10 градус дээр байхад оч бензинийг тэслэх ёстой. Гал эртэснэ гэдэг нь 15, 20 градус дээр оч хаяад бензин эрт тэсэрч дээрх таг таг гэсэн дууг үүсгэдэг. 

Орчин үеийн хөдөлгүүрүүд транблюр нь байхгүй болж галын өнцөгийг компьютерээс 10 градус байхад нь оч өгдөг болсон. Тиймээс дээрх механик ажиллагаанаас болж цагаан гол дуугарах үзэгдэл гарахааргүй хэдий ч сүүлийн үеийн хөдөлгүүр таг таг гэсэн дууг гаргадаг. Шалтгаан нь октаны тоо, түлшний чанараас хамаарч детонац үүссэнг цагаан гол дуугарна гэж буруу ярих нь олонтаа.
Эх сурвалж: www.cardoctor.mn 

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×