НүүрFAQ Хөдөлгүүрийн эд анги

ДИФФЕРЕНЦИАЛ ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ВЭ?



Дифференциал нь хөдөлгүүрийн эргүүлэх хүчийг хөтлөгч тэнхлэгт дамжуулах үүрэгтэй. Тэнхлэгт дамжуулагдсан хүч нь дугуйг эргүүлнэ. Эргэлтэн дээр автомашины дотор болон гадна дугуйны эргэлт нь харилцан адилгүй  байдаг бөгөөд дифференциал нь тойрогны гадна талын дугуйг дотор талаас илүү хурдан эргүүлж өгдөг.
Гадна тойргоор эргэж байгаа дугуй нь дотор тойргоор эргэж байгаатайгаа харьцуулахад ижил хугацаанд их зам туулна. Энэ нь гадна дугуй нь дотор талын дугуйнаасаа илүү хурдтай эргэх ёстойг харуулж байна.
Хөтлөгдөх тэнхлэгийн дугуй нь өөрийнхөө гол дээр чөлөөтэй суух тул шаардлагатай эргэлтийн хурд нь өөрөө тогтоогддог. Харин хөтлөх дугуйнууд нь хагас голтой холбогдож эргэлтийг түүнээс авдаг. Иймд хөтлөх дугуйнуудад өөр өөр хурдтай эргэх боломж олгох шаардлагатай. Үүнийг гүйцэтгэдэг механизмыг дифференциал гэж нэрлэдэг.
 


Дифференциал гэмтсэн эвдэрсэн шинж тэмдгүүд
  • Хурд авах, араа солих болон ухрахад чахрах дуу гарах
  •  Янгинасан “улих дуу” гарах·         Эргэлтэн дээр гаж буруу дуу гарах
  • Дифференциалыг засварлахад анхаарах зүйлс
  • Дифференциалын нь араа, подшипникууд нь тослогдож байх ёстой. Тос тослох шингэний солих хугацааг үйлдвэрлэгч нь зааж өгнө. Хэрэв таны автомашин хүнд ачаа зөөдөг бол тос тослох шингэнийг илүү ойрхон зайтай сольж байвал зохистой.  
  • Техникийн паспортын дагуу зөвхөн тухайн дифференциалд таарч тохирох тос тосолгооны шингэнийг  хэрэглэхийг анхаарна уу.
  • Хөтлөгчийн төрлөөс хамаарч автомашин нь 3 дифференциалтай байж болно. 2WD автомашин нэг дифференциалтай, 4WD нь хоёр харин AWD автомашин гурван дифференциалтай байдаг.


Эх сурвалж: http://news.cardoctor.mn/

Та Японоос орж ирсэн баталгаатай, бэлэгтэй, хямд автомашинууд үзэх бол ЭНД ДАРНА уу!
 

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×