Таалагдсан автомашин

Кардан дамжуулга

Кардан дамжуулга

Кардан дамжуулга нь Италийн математикч Ж.Карданогийн нэрээр нэрлэгдсэн юм. Хурдны хайрцагны хоёрдугаар голоос хойт тэнхлэгт мушгих моментыг эдгээр агрегатуудын харилцан байршил байнга өөрчлөгддөг нөхцөлд дамжуулдаг. Учир нь хурдны хайрцаг их төлөв аралтай хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, тул ачааллаас хамаарч харьцангуй шилжиж байдаг.
car drive shaft зурган илэрцүүд
 

Кардан дамжуулга нь хурдны харйцагны хөтлөгдөх голоос ирэх эргүүлэх моментыг өсгөж өнцгийн өөрчлөлттэйгээр хагас голд дамжуулна. Энэ нь хатуу болон зөөлөн гэж ангилагдана. Хатуу кардан дамжуулга нь сэрээт буюу өнцгийн адил хурдтай кардануудаас бүрддэг.

Кардан дамжуулгын үндсэн хэсэг нь харилцан байршлаа өөрчилж байгаа голуудад эргэх хөдөлгөөн дамжуулах нөхцлийг хангадаг. Эд анги нь карданы нугас юм. Кардан дамжуулга нь нугасан холбоо ба голоос бүрддэг.

Хөтлөх сэрээ нь нүх бүхий 2 сэртэнтэй түүний холбох амсар нь хөтлөх голын горивонд суусан втулкны холбох амсарт винтээр бэхлэгдэнэ. Хөтлөгдөх сэрээ нь хөтлөх сэрээний ижил бүтэцтэй бул нь дотор талын горивоороо кардан голын урд үзүүрийн горивонд суудаг.

Эргүүлэх момент нь хөтлөх сэрээнээс хөтлөгдөх сэрээнүүдэд үрэлний тусламжтайгаар дамжуулагдаж тэдгээр нь хөтлөгдөх сэрээний тойргийн сувгаар өнхөрч ажиллана.

Кардан дамжуулгад техникийн үйлчилгээ хийхдээ голын горивыг булд суулгасан нүхээр тосолдог. Карданы нугасанд хамгаалах клапан хийдэггүй, насосоор шахсан тос жийргэвчийг хойшлуулж элэгдлийн хольцтой хуучин тосыг гадагш шахах бөгөөд шахалт зогсмогц жийргэвч нь холхивчоо хамгаалах үүрэгтэй. Кардан дамжуулга нь урт байдаг учраас чичиргээ доргиог багасгах зорилгоор голыг хоёр хэсэг болгон зөөлөвч резин дотор байрлах үрлэн холхивчтой завсарын тулгуурыг ашигладаг. Энэ завсарын тулгуур нь голуудыг угсрахад тэнхлэг нь алдагдах жиших, тэгш бус гадаргуутай замаар явахад  автомашиныг хэв гажилтанд орох үед үүсэх ялгааг арилгах зорилготой. 
 

Кардан дамжуулагад тавигдах шаардлага:

ь  Өндөр ашигт үйлийн коэффициенттэй

ь  Дуу чимээгүй

ь  Гулзайлт, мушгиралт, савлалт, чичэргээ зэрэг ачаалалууд багатай байх эдгээр ачаалалыг дамжуулдаггүй байх

ь  Хөтлөх дугуйнд дамжуулж буй мушгих момент, эргэлтийг кардан нугасны налалтын өнцгийн дурын хэмжээний үед найдвартай дамжуулдаг байх

BACK TO TOP
Автомашины харьцуулалт