НүүрFAQ Явах эд анги

Наклад

Тоормосны наклад нь авто машины хөдөлгөөний үед онцгой үүрэгтэй юм. Автомашины үйлдвэрээс тогтоосон тоормосны зайг уртасгахгүй тогтоосон хэмжээнд автомашиныг зогсоох үүрэгтэй. Иймээс энэ сэлбэгийг авахдаа анхааралтай хандах хэрэгтэй. Сүүлийн үед дуураймал техникийн шаардлага хангахгүй тоормосны накладууд гадуур дэлгүүрээр худалдаалагдаж байгаа бөгөөд эдгээр нь ашиглалтын явцад үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй хурдан элэгдэх, янз бүрийн дуу гарах зэрэг сөрөг талууд ихтэй байдаг.
Тэр ч байтугай сүүлийн үед чанарын шаардлага хангахгүй хямд төсөр материалаар хийгдсэн экологийн болон эрүүл мэндэд сөрөг үр дагавартай материалаар хийгдсэн накладыг өндөр хөгжилтэй орнууд худалдаалахыг хориглосон байгаа. Наклад нь тоормослох явцад нарийн ширхэгтэй үртэс болон үрэгдэж байдаг ба энэхүү хэмжээг олон улсад тогтоосон байдаг ба эрүүл мэндэд хоргүй байх ёстой гэж үздэг.

Шинэ авто машин болон гаднаас импортлогдож байгаа автомашинд ийм наклад ирдэг бөгөөд таны машины обод дугуй бохирдохгүй зүгээр байдаг ба нас ч урттай дор хаяж 3 жил болдог юм. Гэтэл хямд үнэтэй дуураймал наклад жил хүрэхгүй хугацаанд элэгдэж, автомашины дугуй тань тогооны хөө шиг харлаад байдаг. Тэр ч байтугай хэт бутрамтгай материалтай энэхүү накладны үртэс цонх онгорхой явах үед машины салхиар дамжин кабинд орж ирэн түүгээр амьсгалахад хүрдэг. Цаашлаад янз бүрийн өвчний эх үүсвэр, хавдрын эх үүсвэр болж болзошгүй. Тиймээс ийм төрлийн дуураймал накладыг төрөөс худалдаалахыг хориглоход буруудах зүйлгүй юм.

 

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×