НүүрFAQ Явах эд анги

Дугуйн хэмжээс түүний тэмдэглэгээ

 

Автомашины дугуйг дараах хэмжээсээр тогтоон тодорхойлно:

  • Дугуйн өргөн миллиметрээр

  • Хажуу бөөрний өндрийг явах хэсгийн өргөнд харьцуулсан харьцааг хувиар (%)

  • Дугуйн карказны хийц (диагональ эсвэл радиаль)

  • Обудны диаметр инчээр

  • Тээх чадварын индекс

  • Хурдны индекс (хурдны ангилал)

  • Нэмэлт тэмдэглэгээ



Эдгээр бүх хэмжээсийг дугуйн хажуу бөөрөн дээр бичсэн байх ба үүнээс өргөн, бөөрний өндрийг явалтын талбайд харьцуулсан харьцаа болон обудны диаметр нь тухайн дугуйны үндсэн хэмжээсийг илэрхийлэх тэмдэглэгээ болдог. Тээх чадварын индекс болон хурдны индекс нь нийлээд үйлдвэрлэлтийн таних тэмдэг болно.

Жишээлбэл зураг дээр байгаа бичээсийг (195/55 R 16 91 H) тайлбарлавал:

  • 195: Ачаалалгүй байгаа дугуйн хамгийн өргөн хэсгийн (явалтын талбай биш) хэмжээс нь 195 мм.

  • 55: Бөөрний өргөнийг дугуйн өргөнд харьцуулсан харьцаа нь 55% буюу энэ тохиолдолд бөөрний өндөр нь

107.25 мм (= 195 мм × 55 %) болж байна. Хэрэв энэ тоо байхгүй тохиолдолд жишээ нь „185 R 15“, тэгвэл тус харьцаа нь 80 хувь гэсэн үг.

  • R: Радиаль карказ бүхий бүтэцтэй дугуй. D үсэг байвал диагоналийг илэрхийлэх бөгөөд дугуйн дээр заавал тэмдэглэх шаардлагагүй.

  • 16: Тус дугуйнд шаардлагатай обудны диаметр нь 16  инч.

  • 91: Тээх чадварын индекс 615 кг (дугуй тус бүр).

  • H: Хамгийн дээд хурдны индекс, энэ жишээнд 210 км/ц.

Цаг агаарын тэмдэглэгээ:

Дээр бичсэн тэмдэглэгээний төгсгөлд дараах үсгүүд байвал:

  • M+S: цас шавартай замд зориулагдсан

  • E: хадаастай дугуйн (E үсэг нь S-ийн дараа байрлана) тэмдэглэгээ.

UTQG (Uniform Tire Quality Grade):

UTQG гэсэн товчлол нь элэгдэлт, зүтгэлт, дулаан гадагшлуулалтын ангилалын тэмдэглэгээ бөгөөд тухайн дугуйны чадлын шатлалын талаарх мэдээлэл юм. Үүнийг дотор нь гурван үзүүлэлтээр ангилна:

Treadwear
Treadwear үзүүлэлт нь стандартын дугуйтай харьцуулсан элэгдлийн тухай мэдээлэл юм. Стандартын дугуйнуудын элэгдлийн үзүүлэлт буюу Treadwear коэффициент нь 100 байна. Хэрвээ дугуйн дээр „Treadwear 300“ гэсэн бичиг байвал энэ нь тухайн дугуй нь стандартын дугуйнаас гурав дахин удаан элэгдэнэ гэсэн үг. Тиймээс ийм тэмдэгтэй дугуй гурав дахин илүү замыг туулж байж элэгдэнэ. Орчин үеийн суудлын автомашинд угсарсан дугуйнуудын элэгдлийн утга нь 250-аас 400 хүртэл байдаг.
Traction
Зүтгэлтийн коэффициент нь норсон замд хэр барьцалдах шинж чанартай болох талаарx мэдээллийг агуулна. „AA“ гэсэн тэмдэглэгээ нь хамгийн сайн барьцалдалтыг заах бол үүнээс арай муу барьцалдалттай дугуйн тэмдэглэгээ нь А, дараа нь B гэх мэтээр явсаар C-нь хамгийн муу барьцалдалтын утгатай дугуй юм.
Температур
Температурын талаарх мэдээ нь тухайн дугуй нь өнхрөлтөөс үүссэн дулааныг хэр бүтээмжтэй гадагшлуулах мэдээлэл юм. Энэ зүтгэлтийн коэффициенттэй адил А нь хамгийн сайн, C нь хамгийн муу утга.

Нэмэлт тэмдэглэгээ:

BMW-ийн суудлын автомашинд зориулсан тус компаний дугуйны таних тэмдэг 
030908
Дугуйн зөвшөөрлийн дугаар 
1
Астон-Мартин- болон Бентлеи загварт зориулсан тэмдэг (Пирелли маркийн дугуйн дээр)
a
Ауди-загварт зориулагдсан (Пирелли маркийн дугуйн дээр)
AO
Аудигийн оригинал тэмдэг – Аудигийн суудлын автомашинд зориулсан тус компаний өөрийн дугуйны таних тэмдэг
B
Мотоциклын диагональ карказтай бүслүүрт дугуй (150/70 B 17 69 H)
C (commercial)
Хөнгөн ачааны тэрэгний дугуй (185 R14 C)
CP
Кампинг хийхэд зориулсан тээврийн хэрэгсэлд ашиглах дугуй
DOT дугаар
Үйлдвэрлэлтийн талаарх мэдээлэл агуулсан үйлдвэрлэгчийн код; мөн түүнчлэн энэ дугуй нь америкийн Department of Transportation (DOT) шаардлагыг хангасан гэсэн үг. Сүүлийн дөрвөн цифр нь үйлдвэрлэсэн хугацааг заана.
e13
ECE шалгалтын тэмдэг, европын холбооны дүрмийн зөвшөөрөлтэй дугуй, 13 = зөвшөөрөгдсөн улс (жишээ)
E4
ECE шалгалтын тэмдэг, европын холбооны дүрмийн зөвшөөрөлтэй дугуй, 4 = зөвшөөрөгдсөн улс (жишээ)
FR
Обудны групп
FSL эсвэл MFS
Обудны хамгаалалттай дугуй (Ирмэг нь резинтэй)
J
Ягуар загварын автомашинд зориулсан дугуй (Континентал дугуй үйлдвэрлэгчээс)
Made in , Үйлдвэрлэсэн улс:
MO
Мерседесийн оригинал дугуй– Мерседес-Бенцийн суудлын автомашинд зориулсан тус компаний өөрийн дугуйны таних тэмдэг
MO Extended
Мерседесийн өөрийн ослын гүйлттэй дугуй
M+S
Шавар + Цасны дугуй, өвлийн дугуй (гэхдээ энэ тэмдэг нь найдвартай өвлийн дугуй гэсэн үг биш, учир нь хамгаалагдсан тэмдэг биш)
N 0; N 1; N 2; N 3; N 4
Порше загвартаа хэрэглэхийг зөвлөсөн дугуй
R, rf, XL, эсвэл extra load
reinforced (engl.) Эдгээр тэмдэглэгээ нь хүчитгэсэн карказтай болон даацыг нэмэгдүүлсэн дугуйнд хэрэглэх ба ялангуяа транспортер буюу жижиг микро автобусанд
Regroovable
Хээг тэгшлэн дахин зүсэлт хийх боломжтой (ачааны автомашины дугуй)
ROF
„Run on flat“, Ослын гүйлттэй дугуй
s
„Sound“, Энэ тэмдэглэгээтэй дугуй нь дуу гаргалт багатай сертификаттай дугуй
SFI
товчлол нь „side facing inwards“ гэсэн англи үг, дотор тал нь тэгш бус хэмтэй дугуй
SFO
товчлол нь „side facing outwards“, гадна тал нь тэгш бус хэмтэй дугуй
SST
Self Supporting Tire = Ослын гүйлттэй дугуй (хажуу ханыг хүчитгэсэн)
T
товчлол нь „temporary“ ослын буюу аваарын дугуй
Tubeless
(TL) олгой хаймаргүй
Tubetype
(TT) олгой хаймартай дугуй
TWI
Хээний элэгдэл заагчтай эсвэл дугуйн элэгдэл заагч үндсэн хээний завсарт бий (Tread Wear Indicator)
ZP
Zero Pressure (Ослын гүйлттэй дугуй)
ZR
Хүчитгэсэн радиаль дугуй, 240 км/ц дээш хурдтай явах боломжтой

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×