НүүрFAQ Явах эд анги

Хурдны индекс

 

Хурдны индекс эсвэл хурдны ангилал гэдэг нь тухайн дугуйны зөвшөөрсөн хамгийн дээд явалтын хурдыг заадаг. Үүнийг дугуйны хажуу бөөрөнд байх дугуйн тэмдэглээний хамгийн сүүлд бичиж тэмдэглэдэг.

Дугуйн дээрx бүх тэмдэглэгээний тайлбарыг Дугуйн хэмжээс түүний тэмдэглэгээ хэсгээс тодорхой үзнэ үү.

Хамгийн дээд хурдны тухай мэдээлэл нь үйлдвэрлэгчээс өгөгдсөн дугуйн даралттайгаар, байнгын ашиглалтын үед ямарваа нэг гэмтэл гарахгүй гэсэн баталгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэлд ямар хурдны индекс бүхий дугуйг ашиглахыг тогтоохын тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өгөгдсөн хурдны дээд хязгаарын тухай мэдээлэл нь үндсэн мэдээлэл болж өгдөг (тээврийн хэрэгслийн гэрчилгээнд зөвшөөрсөн [дээд хурдыг x 0,01 + 6,5 км/ц] гэсэн томъёогоор тооцож олно). Үүнийг дараах жишээгээр тайлбарлая:

Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрx дээд хурд 200 км/ц байлаа гэж бодъё. Тэгвэл 200 км/ц x 0,01 + 6,5 км/ц = 8,5 км/ц болно. 200 км/ц + 8,5 км/ц = 208,5 км/ц эндээс тухайн тээврийн хэрэгсэлд тохирох индекс бүхий дугуй нь 210км/ц буюу H гэсэн индекстэй дугуй таарах нь.

Автомашины дугуйн хурдны индексийг дараах хүснэгтэнд дагуу тогтоосон байдаг.

Хурдны ангилал

Ангилал

A1

A2

A3

A4

A5

A6

A7

A8

B

C

D

E

F

G

J

K

км/ц

5

10

15

20

25

30

35

40

50

60

65

70

80

90

100

110

Ангилал

L

M

N

P

Q

R

S

T

U

H

V

VR

W

ZR

Y

(Y)

км/ц

120

130

140

150

160

170

180

190

200

210

240

>210

270

>240

300

>300

ZR гэсэн товчлол нь ерөнхийдөө тухайн дугуй 240 км/ц хурдтай явах боломжтой ба үүний араас нэмэлт жишээ нь Y үсэг байвал (295/30 ZR 21 (Y)) 300 км/ц-с дээш хурдтай явж болохыг илтгэнэ.

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×