НүүрFAQ Явах эд анги

Дугуйны даралт болон түлшний хэрэглээ

Дугуйны даралт болон түлшний хэрэглээ:

Дугуйн даралт нь хийлдэг дугуйн дахь даралт юм. Дугуйн даралт нь хийлдэг дугуйны хэрэглээнд чухал үүрэгтэй. Тиймээс ч дугуйг өгөгдсөн даралтаар тохируулан хийлэх, үе үе түүний ажиллах чадвараа хангаж байгаа эсэхийг шалгах, шаардлагатай бол тохирсон хийгээр нэмж хийлэх гэх мэтийн үйлчилгээг хийх шаардлагатай байдаг. Дугуйг тохироогүй даралтаар хийлвэл элэгдэлт хурдсах эсвэл хагарч буудахад ч хүргэх гэмтэй. Дугуйн даралт нь автомашины явалтанд маш их нөлөөтэй. Эргэлзсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийн болон дугуй үйлдвэрлэгчээс өгөгдсөн даралтыг сонгон хийлэх зүйтэй. Дугуйн даралтыг хэмжих хэмжилтийн нэгж нь бар юм. Өгөгдсөн дугуйн даралт нь абсолют даралт биш харин хэт даралтыг агаарын даралтанд (орчны даралт) харьцуулсан харьцаагаар байна. Тэгэхээр дугуйн 2,5 бар гэдэг нь агаарын даралтаас (агаарын даралт ойролцоогоор 1 бар) 2,5 бараар илүү байна гэсэн үг. Ингээд дугуйны абсолют даралт нь 3,5 бар болно. Дугуйны даралтыг хэмжих багаж нь зөвхөн харьцангуй даралтыг (хэт даралт) заадаг ба энэ тээврийн хэрэгслийн баримт бичигт ч өгөгдсөн байдаг. Европод 2012 оноос хойш дугуйн даралтыг килопаскалиар өгөх болсон (100 кПа нь 1 бартай тэнцүү). Тээврийн хэрэгсэл дээрх эсвэл дугуй үйлдвэрлэгчээс өгсөн дугуйн даралтын хэмжээ нь "хүйтэн" дугуйн дахь даралтын хэмжээ юм. Учир нь дугуйн даралт нь явсан зам эсвэл хурд нэмэгдэх тусам нэмэгддэгтэй холбоотой. Практикт суудлын автомашины дугуйг бага хурдтайгаар ойролцоогоор 10 км зам туулсан үед ч хүйтэнд дугуйнд тооцдог.

ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ: Автомашин үйлдвэрлэгчид нь тухайн автомашинд тохирсон дугуйны даралтыг тэмдэглэсэн байдаг. Даралт нь автомашины явалт, явалтын аюулгүй байдал, түлшний хэрэглээ болон дугуйны ашиглалтын хугацаанд маш их нөлөөтэй. Ихэнхдээ даралтыг хоосон болон дүүрэн ачаатай байдлаар тус тусад нь бичсэн байна. Энэ мэдээлэл нь автомашины гарын авлага дээр эсвэл хаалган дээр наалдагч цаасан дээр бичиж наах, урд хайрцагны таг болон түлшний банкны хаалтны дотор талд харагдахуйц бичиж тэмдэглэдэг. Дугуйны даралтыг шалгахдаа зөвхөн дугуйны хүйтэн үед шалгахаас гадна нөөц дугуйны хийг шалгахаа ч мөн мартаж болохгүй.
Дугуйн даралтыг хэт багатайгаар явах нь өнхрөлтийн эсэргүүцэл ихтэй байхаас гадна, явалт зөөлрөх, бага хурдтай явахад газартай наалдалт нь ихсэн дугуйг ихээр халаах, нухлалтын ажил ихэссэний улмаас өндөр хурдтай явахад дугуй нь ихээр халах муу талтай. Хурдны зам дээр гарч байгаа ихэнх дугуй хагаралт нь зөвшөөрөгдсөн дугуйн хамгийн бага даралтыг хэтрүүлэн бага даралттай явсанаас шалтгаалан дугуйнд хэт халалт бий болж хагарсан байдаг.
Дугуйн даралтыг үйлдвэрлэгчийн зөвшөөрсөн дээд хэмжээнээс илүүгээр хийлэн (жишээлбэл 0,2 бар) явбал өнхрөлтийн эсэргүүцэл багассанаар түлшний хэрэглээ ч бага зэрэг буурч байгаа нь ажиглагддаг. Туршилтаар 0,2 бар даралт ихтэй байхад 2 хувиар бага түлш хэрэглэдэгийг тогтоосон байна. Цаашлаад дугуйн даралтыг ихтэй явсанаар жолоодлого нарийвчлал сайтай болох, явалт тогтвортой болох зэрэг сайн талтай. Гэхдээ ингэж дугуйн даралтыг ихэсгэхдээ тухайн автомашинд зөвхөн comfort tire pressure (орч.: тухлаг явалтын дугуйн даралт) гэсэн тэмдэглэгээ байгаа тохиолдолд л хэрэглэхийг анхаарах нь зүйтэй.
Дугуйн даралтыг ихэсгэсний муу тал нь автомашины пүршний хөшүүн байдлаас шалтгаалан явалт хатуу болох, мөн хурд багатай явахад газартай харьцах талбай багасан, газрын барьцалдалт муудна. Харин дугуйны хээ нь хоёр захаасаа илүү голоороо түргэн элэгдэлд ордог гэсэн яриа нь туршилтаар нотлогдоогүй юм (гэхдээ дугуйны даралтыг 3 бараас хэтрүүлээгүй байхад). Хэт бага даралттай явбал дугуйны гүйлтийн хэсгийн хоёр бөөр нь маш хурдан элэгдэлд ордог.
Хамгийн бага түлшний хэрэглээ эсвэл нэг дүүргэсэн түлшний банкаараа хамгийн хол зам туулах зэрэг дэлхийн рекордуудад дугуйны даралтыг ойролцоогоор 0,5-1,5 бар хүртэл нэмсэн байдаг ба энэ нь аюулгүй байдлыг тухайн туршилтанд анхаарахгүй орхисон гэсэн үг юм.
Мөн түүнчлэн төрөл бүрийн үйлдвэрлэгчийн дугуйн даралтыг яг адилхан ихэсгэхэд өнхрөлтийн эсэргүүцэл нь хоорондоо 20 хувь хүртэл (зарим тохиолдолд бүр 30 хувь хүртэл) зөрдөг байна. Автомашины дугуй үйлдвэрлэгчид нь 130-160 км/ц хурдтай явбал дугуйн даралтыг 0,2-0,6 бар хүртэл нэмэхийг зөвлөдөг.

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×