НүүрFAQ Бусад

Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх

6. Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх
6.1. Дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно:
а/зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд;
б/суурин газрын гаднахь замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор.
Дуут дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.
6.2. Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
      а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед;
      б/түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед;
      в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед;
      г/жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед;
      д/чирэгдэж яваа (механикжсан тээврийн хэрэгсэл) үед;
      е/тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд.
6.3. Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднахь замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.
Ослын зогсолтын тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
      а/зам тээврийн ослын улмаас зогссон үед;
      б/түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд;
      в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед;
      г/чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) бол.
Тайлбар: Энэ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна.
эх сурвалж: http://www.legalinfo.mn/

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×