Таалагдсан автомашин

ШАТАХУУНАА ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ?

 

Таны машин шатахуун их зарцуулаад байгаа юм биш биз? Тэгвэл анхаарлаа нааш нь...

 
Хөдөлгүүрээ халааж хөдлө 

 

Дүн өвлийн хүйтэнд -20 градус, тэрнээс хүйтэн үед машины хөдөлгүүр хагас хөлдөлтийн байдалд байдаг учир халааж хөдлөх шаардлагатай. Хүйтэнд хөдөлгүүрийн эргэлт өндөр байдаг учир хэт удаан халаах нь шатахуун идэлтийг ихэсгэдэг. Тийм учраас хөдөлгүүрийн дуу намдсаны дараа хөдлөхөд тохиромжтой.Гурван минут, халаагаад хөдлөхөд эд анги хөдөлгүүрт эвдрэл үүсэхгүй гэж Оросын мэргэжилтэнгүүд үздэг.  Харин хропны тосыг халаахын тулд арааны байрлалаа ухрах R-с урагшлах D-н хооронд таван удаагийн давтамжтай солиорой.
 
Жигд хаазаар явах 

 

Хурдаа зөв тохируулах нь маш чухал. Хот дотор хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгүүрийн эргэлтийг 2000-с давуулаад байх шаардлагагүй. Учир нь тус хаазаар 10 орчим секунд явахад 60 км цагийн хурд авч чадна. Мөн огцом өгсүүр, нүх чулуу, хальтиргаа ихтэй зам биш л бол хүнд араанд хийх шаардлагагүй. Хүнд араагаар явахад даруй 5% илүү шатахуун зарцуулдаг байна. 
 
Дугуйны хийгээ шалгаарай


 
Машины дөрвөн дугуйны хий ижил даралттай байх ёстой. Мөн багаажиндаа хүнд ачаа ачсан бол нэг тал руу нь битгий шахаарай. Машины тэнцвэрт байдал алдагсан эсвэл аль нэг дугуй хий багатай үед хөдөлгүүрээс илүү хүч шаарддаг. Хүйтний нөхцөлд хий их байх нь шатахуун идэлтэд мөн л нөлөөтэй. Хатуу дугуй хальтиргаатай замд илүү шарвалт үүсгэдэг. 
 
Air Condition буюу паар 


 
Хүйтний цагт цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өсдөг. Жолооч нарын дунд паараа их, бага үлээлгэх нь шатахуун идэлтэд нөлөөтэй, нөлөөгүй гэсэн маргаан их байдаг. Үнэн хэрэгтээ халуун хүйтний хэмжээ, сэнсний эргэлтийн хүчнээс хамаараад шатахуун идэлт ихэсдэг. Хэрвээ та хамгийн халуунаар үлээлгээд, сэнсийг хүчтэй ажиллуулбал хөдөлгүүрт эрс ачаалал нэмэгддэг. Салон нэгэнт халсан бол паарны температур болон сэнсний эргэлтийг багасгах нь шатахуун хэмнэж өгдөг.
 
Замд гарвал 

 

Хол замд явахаар шийдсэн бол өргөн дугуйнаас татгалзаарай. Хэт хурдтай явж байгаа бол цонхоо хаасан нь дээр. Учир нь өөдөөс сөрөх агаарын даралт хөдөлгүүрээс илүү хүч шаарддаг.
 
Агаар шүүгчээ шалгахаа мартуузай 

 

Бохирдож муудсан бол заавал соль. Агаар чөлөөтэй нэвтрэхгүй бол их энерги зарцуулах шаардлагатай болдог. Мөн бохирдсон агаар шүүгчээс цэвэр агаар ялгарахгүй нь ойлгомжтой. Үүнийг солиход ердөө 30 секунд хангалттай бөгөөд хосоороо 10.000 төгрөгийн үнэтэй байдаг.
 
Шар гэрэл асвал хэт их битгий яв

 

Шатахууны саваа аль болох дүүрэн байлгах хэрэгтэй. Бага шатахуунаар яваад байвал бензин насос дутуу сорж касчерийн шүүр бөглөрөх эрсдэлтэй. Улмаар хөдөлгүүрийн тос нагаартаж, мотор цохих аюул бий. Тиймээс шар гэрлээ асаалгүй шатахуун нэмээд байгаарай.
 
Хөдөлгүүр, хропны тос, коллектор! 


 
5000 км тутамд хөдөлгүүрийн тосоо, хоёр жилд хропны тосоо тогтмол сольж байгаарай. Шатахуун зарцуулалттай шууд хамааралтай байдаг. Жишээ нь, хуучин тосоор хоол хийх, шинэ тосоор хоол хийх шиг л ялгаатай. Коллектор буюу холимогийн хаалтаа улиралд нэг цэвэрлэж байгаарай.
 
Бас нэг арга Монголчлох 
 
Хүйтэн агаар сорогч хоолойг халууны хоолоотой холбож болдог. Гаднаас хүйтэн агаар сорох хоолойг, салоны халуун агаарын хоолойтой холбосноор шатахуун идэлт шууд багасдаг. Гэхдээ мэргэжлийн төвшинд энэ ажлыг хийхгүй бол машинаа эвдлэх магадлал өндөр. 
Хөдөлгүүр, салоныг хурдан халаах, удаан хөрдөг болгох нэг арга нь нүүрэвч хийх. Үүнийг хийснээр машины копут руу орох хүйтэн салхийг багасгаж өгдөг. Нүүрэвчийг хэрэгтэй гэж үздэг жолооч нар ч байна. Ашиггүй дэмий гэдэг жолооч нар ч байдаг. 


Түр зогсолт хийсэн үедээ машинаа унтраах нь хамгийн энгийн алхам. Жолооч та дээрх зөвлөгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр шатахууны бодит хэмнэлтийг мэдрэх болно. 100 км замд 10 литр иддэг машин гэнэт 15 идээд байвал шийдэх боломжтой. Харин анхнаасаа 15 литр иддэг машин огцом буураад 10 иднэ гэж байхгүй. Тиймээс ходоодонд нь санаа тавьж иддэг хэмжээг нь барих нь чухал.


ЛИЗИНГЭЭР АВЧ БОЛОХ АВТОМАШИНУУДЫН ЖАГСААЛТ ХАРАХ ЛИНК /Бичиг дээр дарна уу/ Та энэхүү жагсаалтаас өөрт таалагдсан автомашинаа сонгож онлайнаар лизингийн хүсэлтээ илгээнэ үү!
 
BACK TO TOP
Автомашины харьцуулалт