НүүрFAQ Их биеийн эд анги

Салоны агаар шүүгч

Салоны агаар шүүгч

Салоны агаар шүүгчийн үндсэн үүрэг нь салон руу үлээгдэх агаарт байгаа тоос, шороо, тортгийг шүүж цэвэрлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ салоны агаар шүүрийг удаан хугацаанд солиогүй бол эвгүй үнэрээр үлээх, үлээлтийн хүч сулрах шинж тэмдэг илэрдэг. Тиймээс 3000-5000 км тутамд тогтмол шалгаад шаардлагатай бол цэвэрлэж байх хэрэгтэй.

Хотын нөхцөлд дан ялангуяа өвлийн улиралд агаар дахь нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын хэмжээ 3-5 дахин нэмэгддэг Энэ нь хүний амьсгалын замын эрхтэнг гэмтээж амархан өвчлөмтгэй болгодог тул агаар шүүгчийг байнга сольж байгаарай.

 

Үлээлт тохируулагч

Салоны паарны үлээлтийг ихэсгэж багасгах зориулалттай хувьсах эсэргүүцлийг хэлдэг. Хэрвээ таны паарны удирдлага тохируулсан хэмд үлээхгүй, зөвхөн нэг хэвээр үлээж байвал гэмтэлтэй эсвэл шатсан байх боломжтой.

Халаалтын температур тохируулагч

Халаалтын температур тохируулагч нь халсан хөргөлтийн шингэнийг салоны радиатор луу дамжуулах цоргийг нээж, хаах үүрэгтэй. Хэрвээ энэхүү хавхлага гэмтвэл температур тохируулагчийг тохируулсан ч зөвхөн нэг хэмээр үлээх шинж тэмдэг илэрдэг. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд хөргөлтийн шингэнийг тогтмол солих, зэврэлт үүссэн эсэхийг байнга шалгаж байх хэрэгтэй.

Таны паар муу, халуун биш үлээж байна уу? Тэгвэл доорх түгээмэл шалтгааныг шалгаад үзээрэй
  • Гал хамгаалагч: Үлээгч сэнсний моторын гал хамгаалагч шатсан бол мотор ажиллахгүй
  • Салоны паарны үлээлтийг тохируулагч нь хувьсах эсэргүүцлээр тохируулагддаг бол хувьсах эсэргүүцэл шатсан байх боломжтой.
  • Үлээгч сэнсний мотор шатсан
  • Салоны агаар шүүгч: Шүүр бөглөрөх, солихгүй удаан явснаас болж үлээлтийг багасгах боломжтой.
  • Термостат, усны насос: Усны помп болон хөргөлтийн системийн холбоосоор антифриз алдагдаж системд хөргөлтийн шингэн дундарсан. Термостат нээлттэй байрлалд гацсан бол хөдөлгүүр бүрэн халдаггүй.

Сэдэвтэй холбоотой мэдлэгээ бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл бичих ...
ИЛГЭЭХ БОЛИХ
харьцуулалт хаах
×