НүүрЛизингКапитал банк

Капитал банк

Зээлийн зориулалт:
Монгол улсад болон гадаад улсад явж байгаагүй автомашин худалдан авахад зориулан олгоно. Урьдчилгаа төлбөр нь автомашины нийт үнийн дүнгийн 30% байх бөгөөд 8,0 сая төгрөг хүртэл зээлд уг хөрөнгийг барьцаалан олгож, 8,0 сая төгрөгөөс дээш тохиолдолд үл хөдлөх хөрөнгө нэмэлтээр барьцаална.
Лизингийн зээлийн нөхцөл
Хүүний хувь, зээлийн хэмжээ Автомашины төрөл Зээлийн хэмжээ Хүү, төгрөг Хүү, Валют
УБ хот Орон нутаг
Шинэ автомашин 15 сая төгрөг хүртэл 2.20% 2.30% 1.90%
15-30 сая төгрөг хүртэл 2.10% 2.20%
30 сая төгрөгөөс дээш 2.0%-2.2% 2.0%-2.2%
Хуучин автомашин 5 сая төгрөг хүртэл 2.30% 2.40%
5-15 сая төгрөг хүртэл 2.20% 2.30%
15 сая төгрөгөөс дээш 2.1% 2.2%
Зээлийн хугацаа 24 хүртэл сар
Зээл үйлчилгээний шимтгэл Зээлдэгчээс -1%
Бэлтгэн нийлүүлэгчээс - 1%
Нэмэлт мэдээлэл Хуучин автомашин Монгол улсад болон гадаад улсад явж байгаагүй. Урьдчилгаа төлбөр 30%
Шинэ автомашин Монгол улсад болон гадаад улсад явж байгаагүй. Урьдчилгаа төлбөр 30%
             
 Зээл хүсэгчид тавих шалгуур
  • Цалингийн болон бизнесийн үйл ажиллагааны нийт цэвэр орлогын 60 хүртэл хувиар сар бүрийн зээл, хүүний төлбөрөө бүрэн төлөх боломжтой;
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа, цаашид ажиллах боломжтой;
  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийн үйл ажиллагаагаа сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн туршлагатай;
  • Зээл хүсэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • Шаардлагатай тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой;
  • Бусад
Бүрдүүлэх материал
  • Цахим үнэмлэх (эх хувиараа эсхүл нотариатаар баталгаажсан хуулбар);
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Цалингийн орлоготой бол цалингийн тодорхойлолт, бусад баримт /НД дэвтэр, дансны хуулга гэх мэт/
  • Бизнесийн орлоготой бол санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт;
  • Урьдчилгаа төлбөр тушаасан баримт;
  • Худалдан авах автомашины үнийн нэхэмжлэх;
  • Зээл хүсэгч бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээний хуулбар, дансны хуулга, тодорхойлолт;
  • Бусад 
харьцуулалт хаах
×