НүүрЛизингТөрийн банк

Төрийн банк

НӨХЦӨЛ

Та бага хэмжээний урьдчилгаа төлж, ахуйн хэрэглээндээ зориулан автомашин худалдан авахад зориулагдсан зээл юм.

Зээлийн хэмжээ Төрөл   Мөнгөн нэгж Зээлийн хүү /жилээр/ Зээлийн хугацаа /сараар/ Урьдчилгаа
50,000,000 төгрөг хүртэл , 50,000 ам.доллар хүртэл Шинэ автомашин MNT 26.4%-24.0% 36 сар хүртэл 10% хүртэл
USD 16.8%-14.4%
Хуучин автомашин MNT 26.4%-24.0% 24 сар хүртэл 30% хүртэл

Барьцаа:  20.0 сая төгрөгөөс дээш зээлд ҮХХ барьцаална. ҮХХ нэмэлтээр барьцаалсан зээлд урьдчилгаа төлбөр 0 хувь.

ТАВИГДАХ ШААРДЛАГА
Зээлдэгчид тавигдах шаардлага:

  • Банкны салбар, тооцооны төв байрлах нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх;
  • Бизнесийн орлогыг тодорхойлох боломжтой байх;
  • Бэлтгэн нийлүүлэгчтэй бараа зээлээр авахаар харилцан тохиролцож барааны үнийн нэхэмжлэлийг авсан байх;
  • Иргэний хувьд цалин эсвэл өрхийн орлоготой бөгөөд бусад бизнесийн орлогоороо зээл хүүгээ төлөх боломжтой байх;
  • Зээл хүсэгчийн сар тутам төлөх нийт зээл, хүүгийн төлбөрийн хэмжээ нь өрхийн сарын цэвэр мөнгөн орлогын 80 хувиас хэтрэхгүй байх;
  • Бэлтгэн нийлүүлэгчээс барааны үнийн нэхэмжлэлийг тухайн тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн хуулбарын хамт авсан байх шаардлагатай
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
  • Худалдан авах барааны үнийн нэхэмжлэх;
  • Зээл хүссэн өргөдөл, анкет;
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт;
  • Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин болон бусад орлогыг тодорхойлох баримт бичиг;
  • Барьцаанд тавих хөрөнгийн бичиг баримтууд;

Хэрэв тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй, гаалийн мэдүүлэгтэйгээ байгаа автомашин лизингийн зээлээр худалдан авах бол:

  • Бэлтгэн нийлүүлэгчээс барааны үнийн нэхэмжлэлийг тухайн тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн хуулбарын хамт авсан байх шаардлагатай.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан автомашиныг лизингийн зээлээр худалдан авах бол дараах баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт гаалийн мэдүүлгийн хуулбар заавал хамт байх шаардлагатай бөгөөд эдгээр баримтуудын мэдээлэл нь хоорондоо тохирч байх,
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлт хийсэн Бэлтгэн нийлүүлэгчийн нэр дээр анх шилжсэн байх, /өөр хүний нэр дээр өмнө нь шилжээгүй байх/
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваад 1 сарын хугацаанаас хэтрээгүй байх,​


 
харьцуулалт хаах
×