НүүрЛизингХас банк

Хас банк

Тээврийн хэрэгсэл худалдан авалтын зээл

Харилцагч Та гадаад улсад ашиглагдаж байсан хуучин автомашин, тээврийн хэрэгсэл, эсхүл тэг (0) гүйлттэй шинэ автомашин, тээврийн хэрэгслийг “Тээврийн хэрэгсэл худалдан авах” зээлээр авах боломжтой.

Давуу тал:

  • Зээлийн хүсэлтийг богино хугацаанд, шуурхай шийдвэрлэнэ;
  • Шинэ автомашин худалдан авч байгаа тохиолдолд нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй;
  • Урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн үл хөдлөх хөрөнгө барьцаалж 100 хувийн санхүүжилт олгодог;
  • Батламжийн үйлчилгээг авах боломжтой;
    • Та “Батламжийн үйлчилгээ”-нд хамрагдсанаар худалдан авах тээврийн хэрэгслээ хараахан сонгож амжаагүй бол өөрийн санхүүгийн чадварт тохирсон зээлийн хэмжээг урьдчилан тогтоолгон, цаг хугацаанд баригдахгүйгээр хүссэн тээврийн хэрэгслээ сонгох боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл:

Тээврийн хэрэгсэл Хугацаа
/сар хүртэл/
Тээврийн хэрэгслийн үнэ Урьдчилгаа төлбөр Хүү/сарын/
Зарласан хүү Бодит хүү
Шинэ 60
 
40,000 АНУ-ын доллар хүртэл, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 10%

₮1.60%-1.80%

$1.0%-1.20%

₮1.64%-1.84%

$1.03%-1.24%

40,001-100,000 АНУ-ын доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 20%
100,001 дээш АНУ-ын доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 30%
Хуучин 24 20,000 хүртэлх АНУ-ын доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 20%

₮1.80%-2.0%

$1.20%-1.50%

₮1.86%-2.06%

$1.24%-1.55%

36 20,001-50,000 АНУ-ын доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 20%
50,001 дээш АНУ-ын доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг 30%

Тавигдах шаардлага:

  • 6 болон түүнээс дээш хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн эсхүл бизнес эрхэлсэн байх;
  • ХасБанктай хамтран ажиллах гэрээ байгуулсан Нийлүүлэгчээс тээврийн хэрэгслийг сонгосон байх.

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс эсвэл энд дарж татаж авах/;
  • Цахим иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • 3х4 хэмжээтэй цээж зураг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар /Нотариатаар батлуулах шаардлагагүй/;
  • Цалингийн тодорхойлолт /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс эсвэл энд дарж татаж авах/;
  • Гэр бүлийн хөдөлмөр эрхэлж буй гишүүдийн цалингийн тодорхойлолт /Шаардлагатай бол/;
  • Бизнес эрхлэгч бол бизнестэй холбоотой бичиг баримтууд;
  • Худалдан авах тээврийн хэрэгслийг сонгосон нэхэмжлэх.
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

харьцуулалт хаах
×