НүүрЛизингКредит банк

Кредит банк

Зээлийн зориулалт
Иргэдийг автомашин худалдан авахад дэмжлэг үзүүлэх зээл.
Давуу тал:

  • Зээлийн хүү бага
  • Зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж байхгүй 
  • Шуурхай шийдвэрлэнэ
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ 120,000,000 төгрөг хүртэл
Урьдчилгаа төлбөр 30% түүнээс дээш
Зээлийн зарласан хүү /сар/ 1.8%
/Хамтран ажилладаг гэрээт байгууллагаас авах тохиолдолд 1.5%*/
Зээлийн зарласан хүү /жил/ 21.6% /18.0%*/
Зээлийн хугацаа 36 сар хүртэл
Автомашины насжилт 10 жилээс дээшгүй
Зээлийн бодит өртөг /сар/ 1.86%
Зээлийн бодит өртөг /жил/ 22.32%
*-Хамтран ажилладаг гэрээт байгууллагууд: Монгол Субару Автомашин ХХК, Моннис Моторс ХХК, Мөнххада ХХК, Таванбогд ХХК.
Худалдан авах автомашинд тавигдах шаардлага:
  • Монгол улсад явж байгаагүй;
  • Үйлдвэрлэснээс хойш 10 болон түүнээс доош жилийн насжилттай;
  • “В”ангиллын;
  • Автомашиныг оруулж ирсэн диллер /худалдагч/-ийн нэр дээр байгаа;
  • Гаалийн бүх татварууд төлөгдсөн.
Зээл хүсэгч, хамтран хариуцагчид тавигдах шаардлага:
  • Эрх зүйн болон санхүүгийн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байх;
  • Зээл хамтран хариуцагч нь гэр бүлийн гишүүн /нөхөр, эхнэр, аав, ээж, төрсөн ах, эгч, дүү, эмээ, өвөө, хүүхдүүд/ байх;
  • Сүүлийн ажлын байрандаа 12 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай  ажилласан байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд сүүлийн 2 жил тухайн бизнесийг тогтвортой, амжилттай эрхэлсэн байх;     
  • Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр төлбөргүй, түүхгүй байх.
Зээл хүсэгч, хамтран хариуцагчийн төлбөрийн чадварт тавих шаардлага:
  • Цалингийн болон бизнесийн тогтмол орлоготой байх;
  • Сарын зээл, хүүгийн төлбөрийн нийлбэр нь сарын цэвэр орлогын 40%-50%-иас хэтрэхгүй байх;
  • Цалин, бизнесийн тогтмол орлого нь нийгмийн даатгалын дэвтэр, дансны хуулгаар баталгаажсан байх.
Зээлийн барьцаа хөрөнгөд тавигдах шаардлага:
  • Автомашин - Худалдан авч байгаа автомашиныг банкны нэр дээр шилжүүлэн барьцаалах тохиолдолд тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамруулна.
  • Үл хөдлөх хөрөнгө - Худалдан авч байгаа автомашиныг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэх тохиолдолд Улаанбаатар хотод орших үл хөдлөх хөрөнгө (орон сууц, автомашины зогсоол, гараж) барьцаална.
  • Хувийн сууц болон газар /хашаа байшин/-ыг барьцаалахгүй.
  • Барьцааны үл хөдлөх хөрөнгө нь үндсэн зээл болон зээлийн гэрээний хугацаанд төлөх хүүгийн нийлбэр дүнгээс 2 дахин их хэмжээтэй, зээл хүсэгч болон зээл хамтран хариуцагчдын өмчлөлийн хөрөнгө байх.
  • Барьцаа хөрөнгө нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй, барьцаа болон батлан даалтын үүрэг хүлээгээгүй хөрөнгө байх.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
Зээл хүсэгч болон хамтран хариуцагч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн банкны зээлийн ажилтанд хүргүүлнэ.    Үүнд:
  • Зээл хүссэн өргөдөл;
  • Цахим үнэмлэх;
  • Анкет (банкны маягтаар бөглөх);
  • Оршин суугаа газрын хорооны болон ам бүлийн тодорхойлолт;
  • Худалдан авч байгаа автомашины төлбөрийн нэхэмжлэл, гаалийн мэдүүлгийн хуулбар, урьдчилгаа төлбөр тушаасан баримт, автомашины талаарх бүрэн мэдээлэл;
  • Цалингийн орлоготой бол ажлын газрын сүүлийн 12 сарын цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, НД Дэвтэр эх хувь, НД-ийн лавлагаа;
  • Цалингаас бусад тогтмол орлоготой бол сүүлийн 12 сарын орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт /бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл, лиценз, санхүүгийн баримт, хар дэвтэр, гэрээ, татвар төлөгч болон тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр г.м/;
  • Банкны дансны хуулганууд;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиар;
  • ЭХЭБГ-ын лавлагаа;
  • Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчийн барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд тавих тухай нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл;
  • Бусад банкинд зээлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, хүү төлөх хуваарийн хуулбар болон зээлийн өрийн үлдэгдлийн тухай тодорхойлолт;
  • Зээлийн судалгааны явцад банкнаас шаардсан холбогдох бусад шаардлагатай мэдээлэл, баримт, материалыг бүрдүүлж өгөх.

               

харьцуулалт хаах
×