Нүүр хуудасХамтран ажиллах

Нээлттэй хамтран ажиллах урилга


ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

............................................. эрхлэгч .............................. ХХК-ийг Монголын Цахим худалдаа, үйлчилгээний салбарт мэргэжлийн ПЛАТФОРМ бизнес моделийг хөгжүүлэгч анхдагч, тэргүүлэгч БИФОРВАРД ХХК-ийн Автомашин худалдаа, үйлчилгээний цогц шийдэл бүхий 1000mashin.mn веб сайт бүхий онлайн системд нэгдэн ажиллахыг урьж байна.

www.1000MASHIN.mn системийн товч танилцуулга

1000машин.мн автомашин худалдаа, үйлчилгээний цахим систем хэрэглэгчдэд нэн шаардлагатай үзүүлэлт болох ая тухтай, ойлгомжтой байдал, бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаатай чанартай байдал буюу хэрэглэгчдийн итгэлцэл, хувь хүнд тохирсон үйлчилгээ буюу худалдан авалт хийх бүхий л боломжийг олгосон гол хүчин зүйлийг цахим хуудсаараа шийдэж чадсан.

1.  Цогц нэгдсэн систем

Автомашинтай холбоотой бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн систем: Автомашин худалдан авах, захиалах, автомашинаа борлуулах, сэлбэг хэрэгсэл хайх, засвар үйлчилгээний байгууллагын мэдээлэл мөн автомашины холбогдолтой мэдээлэл, зөвлөмж мэдлэг бүхий “Түгээмэл асуулт, хариулт”-ийн санг нэг дор нэгтгэж хэрэглэгчдэд асуудлыг таньж мэдэх, мэдээлэл эрж хайх, эх сурвалжуудыг холбож өгсөн.

2.  Сонголтыг үнэлэх боломжтой систем

Хэрэглэгч хайсан мэдээллүүдээсээ сонголт хийх, сонголтоо үнэлэх, бусад сонголтуудтай харьцуулах шийдлүүдийг онлайн орчинд бүрдүүлсэн. Жишээ нь Хэрэглэгч худалдан авах гэж буй автомашинаа ангилал, төрлөөр мөн тусгай үзүүлэлтээр хооронд нь харьцуулах, 72 цагийн дотор өмнөх сонголтуудаа хадгалах модулиас дахин  дуудаж харах боломжтой. 

3.  Худалдан авах шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх систем

Хэрэглэгчийн сонголт хийсэн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авалт хийх боломжит хувилбаруудыг санал болгох, тэдгээрийг урьдчилан тооцоолох боломжтой онлайн систем. Жишээ нь аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа нь зайлшгүй төлбөрийн гүйцэтгэл хийгдэж байж явагддаг. Манай систем нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах нөхцөлүүдийг урьдчилан тооцоолох боломжтой олон дэмжлэгүүдийг нэвтрүүлсэн. Үүнд: Лизингэд хамрагдаж болох эсэх, хэрэглэгч лизинг авах нөхцөл бүрдсэн эсэх мөн үүнтэй холбоотой тооцоолуур, тухайн бүтээгдэхүүн баталгаатай эсэх, урамшуулал дагалдах гэх зэрэг бүгдийг урьдчилан мэдэх боломжийг олгож байгаа. 

4.  Худалдан авалт хийх

Худалдан авалт хийх шийдвэр гарсны дараах худалдан авах үйл ажиллагааг хялбарчилсан систем бөгөөд автомашин худалдаа, үйлчилгээний нэгдсэн 1000mashin.mn системд байршуулсан бүгд бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийг санал болгож буй нийт харилцагчидтай хялбар, түргэн шуурхай холбогдох боломжийг олгож байна. 

5.  Худалдан авсны дараах үе шат

Бидний санал болгосон аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь баталгаатай, олон удаагийн худалдан авалтад урамшуулал бодох системтэй, хэрэглэгчдэд шинэ мэдээ мэдээлэл өгөх үйлчилгээг онлайнаар шийдвэрлэсэн.
 

Бид та бүхэнд дараах БОЛОМЖ болон АШИГТАЙ НӨХЦӨЛҮҮДийг санал болгож байна

НЭГДМЭЛ ЗОРИЛГО ИЛҮҮ БОЛОМЖ
Ухаалаг төхөөрөмж, интернетийн хэрэглээ нь өнөөгийн үйлчлүүлэгч, худалдан авагчийн сонголт, худалдан авалт хийхдээ ашигладаг хэрэгсэл болсон. Энэ нь зөвхөн интернет худалдаа эрхлэгч төдийгүй орчин үеийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч, тэр тусмаа олон сувагт худалдаа эрхлэгчдэд өөрийн стратегийг эргэж харах, бизнесийн загвар, үйл ажиллагаагаа шинэчлэх хэрэгцээг үүсгэж байна. Энэ сорилт нь үйлчлүүлэгчийн чиг хандлагад нийцсэн шийдлийг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй болж байна. Гэхдээ компани бүрийн нөөц, бололцоо харилцан адилгүй. Энэ тохиолдолд цахим бизнесийн стратеги тус бүр өөр байна. Жишээ нь нөөцийн хувьд хязгаарлагдмал хувь хүн болон, жижиг компаниуд мэргэжлийн платформуудтай хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнээ цахим орчинд байршуулан борлуулалтаа хийх нь илүү үр ашигтай .
1000машин.мн автомашин худалдаа, үйлчилгээний цахим зах нь Япон улсын хамгийн том автомашин болон сэлбэг худалдааны BEFORWARD компанийн Монгол дахь салбарын автомашин болон сэлбэгийг шууд болон захиалгаар борлуулдаг нөөцийн хувьд өндөр, зах зээлд нэгэнт танигдсан, Дэлхийн жишигт нийцсэн өндөр технологийг хөгжүүлсэн, брэнд имижтэй, өөрсдийн агуулах, хүргэлт, веб, төлбөр тооцооны систем, хэрэглэгчдэд илүү ойр автомашинтай холбоотой бүхий л үйл ажиллагааг нэгтгэсэн, мэдээллийн сан ихтэй цахим худалдааны анхдагч юм. Иймээс бидний үйл ажиллагаатай хоршин ажилладаг хэрэглэгчдэд автомашин лизинг үйлчилгээ санал болгодог Банк, ББСБ-г дэмжин тэдгээрийг цахим салбарт таниулах, харилцагчдын онцлогт тохирсон шийдлүүдийг гаргаж цахим бизнесийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 

БИД дараах боломжуудыг олгоно

  • ....................................................... байгууллагийн мэдээллийг 1000mashin.mn цахим системд байршуулснаар өдөрт 10000 хүртэлх зорилтот хэрэглэгчдэд байгууллагын мэдээлэл түгээнэ.
  • 1000mashin.mn цахим системийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болох Япон улсаас орж ирсэн автомашинуудад автомашин лизингээр худалдан авах үйлчилгээг шууд санал болгон борлуулалтаа өсгөх боломж.  
  • Тус системийн онлайнаар хүсэлт авах модульд тулгуурлан автомашин лизингээр авах хэрэглэгчдийн мэдээллийг өдөр тутам авах, тэдгээр хэрэглэгчидтэй холбогдож үйлчилгээ санал болгох боломж
  • Бусад сувгаар холбогдсон танай ................................................. байгууллагийн хэрэглэгчиддээ бэлэн болон ирж буй автомашинуудын мэдээллийг системд холбогдож санал болгох боломж
  • Баталгаатай, чанартай Япон сэлбэг хэрэгсэлд лизинг үйлчилгээ санал болгох
  • ......................................................... байгууллагийн шинэ мэдээ мэдээлэл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх танилцуулгыг манай системийн /Өдөрт 8000-10000 хэрэглэгч хандаж байна/ нийт хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүргэх боломж
  • Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг 1000mashin.mn системийн операторуудад өгснөөр хэрэглэгчдэд шууд мэдээлэл өгөх, түргэн шуурхай харилцах, борлуулалтаа өсгөх мөн үүнтэй холбоотой нийт холбогдсон хэрэглэгчдийн өгөгдлийг авах боломж
  • Байгууллага, компанийн имиж, нэр хүндийг өргөх
  • Бид автомашины зах зээл дахь хэрэглэгчдийн нийтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж шинээр нэвтрүүлэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа гаргаж харилцагчиддаа санал болгох, хэрэглэгчдийн үнийн мэдрэмжийг судлан түүндээ дүгнэлт гаргаж танилцуулах боломжууд.
  • Хамтарсан маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлж зардал хэмнэх
  • БИФОРВАРД ХХК-ийн зүгээс системийг байнга шинэчлэн сайжруулж шинэ технологийг нэвтрүүлэх бөгөөд энэ бүх боломжуудыг хамтран ажиллагч ................................................. байгууллага давхар ашиглан явна
  • БИФОРВАРД ХХК-ийн зүгээс системийг хэрэглэгчдэд таниулах, үйл хөдлөлд дуудах, тогтмол давтамжтай сануулах, хэрэглэгчдэд мэдээлэх процесс бүхий маркетингийн хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж буй бөгөөд системд нэвтэрч буй нийт хэрэглэгчдийн тоо тогтмол өсөлттэй байгаа нь цахим худалдаа, үйлчилгээний салбарт тэргүүлэгч гэдгийг нотлон харуулж байгаа.
Та бүхэн бидний хамтран ажиллах энэхүү саналыг хүлээн авч www.1000mashin.mn  веб сайт бүхий цахим худалдаа, үйлчилгээний нэгдсэн системд нэгдэн өөрийн байр сууриа эзэлж  бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ технологи, шинэ үйлчилгээг өөрийн харилцагчиддаа санал болгож илүү боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
 
2017 он амжилт, бүтээлийн жил байх болтугай!
Хүндэтгэсэн www.1000mashin.mn хамт олон

Хамтран ажиллах санал татаж авах: 
Хамтран ажиллах бизнес санал татаж авах
 

харьцуулалт хаах
×