Нүүр хуудасҮйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

  1. 1000mashin.mn сайтад үнэ төлбөргүйгээр дурын хэрэглэгч зар үзэх, автомашин зарах зар оруулах, сэлбэг захиалах, автомашин болон сэлбэг худалдан авах тухай зар тавих, автомашины зарыг имэйлээр авахаар бүртгүүлэх болон асуулт илгээх эрхтэй.
  2. Хувь хэрэглэгчдийн оруулсан машин зарах тухай зар нь сайтын нүүр хуудасны номертой автомашины хэсэгт байрлах бөгөөд тэдгээр зард сайтын зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  3. 1000mashin.mn сайтын номертой автомашин нь хувь хүмүүсийн зар бөгөөд уг хэсэгт тавигдсан автомашинуудад компанийн зүгээс зарлах аливаа урамшуулал болон хэрэглэгчдэд өгөх бэлэг хамаарахгүй.
  4. 1000mashin.mn нь олон нийтэд зориулсан зарын чөлөөт сайт тул тус сайтад хууль бус аливаа мэдээ мэдээлэл, хуурамч зар, луйврын шинжтэй зар мэдээлэл, садар самуун, бусдыг доромжилсон болон гүтгэн гүжирдсэн, бусдын нэр хүндэд халдсан агуулга бүхий зар тавихыг хатуу хориглоно. 
  5. 1000mashin.mn-д байршсан бүх мэдээлэл, үйлчилгээг та зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр хувилан тарааx, худалдахыг хатуу хориглоно. Энэ төрлийн зөрчлийг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу зохицуулна.
  6. 1000mashin.mn сайтад оруулсан зарын бодит үнэнийг зарыг оруулсан этгээд бүрэн хариуцна.

харьцуулалт хаах
×