НүүрМэдээ, мэдээлэл

МЭДЛЭГ: Кабин доторх агаар шүүгчээ өөрсдөө солих

МЭДЛЭГ: Кабин доторх агаар шүүгчээ өөрсдөө солих

Агаар шүүгч нь урд зорчигчийн хайрцгийн цаана байрладаг. Үүнийг авч солиход хэцүү биш, элдэв түгжээ хугарах асуудал байдаггүй тул өөрөө хийж сураарай. Шинэ салоны шүүр 5000-50000 хооронд чанар, үүрэг зэргээсээ хамаараад байдаг тул 3-6 сар тутамд аль боломжоороо солиулж байгаарай. Үр дүнд нь гадны элдэв үнэр, бохирдол салонд орж ирэхгүй, паар, кондишн сайн үлээх давуу талтай.

Салоны агаар шүүгч муудаж бөглөрснөөр машин удаан халах, тоос шороо үнэртэх, өвөл цонх цантах зэрэг тухгүй байдал үүсгэдэг. Сүүлийн үеийн автомашинууд бүгд салон доторх агаар шүүгчтэй болсон бөгөөд зорчигчийн урд талын хайрцагны цаад талд байрлаж байдаг. Үүнийг солиход маш амархан бөгөөд та өөрөө хийж чадна. 

Хайрцагийг 2 талаас хавчиж тогтоогчийг мултална.

Хайрцагнаас түгжээг мултална
 
Хайрцагийг доош унжуулах

Хайрцагны ар талд агаар шүүгчийн таг харагдана.

Бохирдсон агаар шүүгчийг татаж авна

Шинээр агаар шүүгчийг хийж дээрх үйллүүдийг хийнэ.
 

харьцуулалт хаах
×