Таалагдсан автомашин
Танд зөвлөж байна: Орой цагт буюу харанхуй нөхцөлд аюулгүй жолоодлого хийх
31 May
Нийтэлсэн: 2017/05/10

Танд зөвлөж байна: Орой цагт буюу харанхуй нөхцөлд аюулгүй жолоодлого хийх

Орой цагт буюу харанхуй нөхцөлд аюулгүй жолоодлого хийх

Орчны юмс ба замын харагдац муудах учир жолоочийн ажиллах нөхцөл муудна. Урдаас ирж яваа машиныг их гэрлээр гялбуулж болзошгүй байдаг. Бүрэнхий болж замын харагдац багасан 150 метрээс хэтрэхгүй болсон үед алсын гэрлийг асаах хэрэгтэй. Харанхуй үед машин жолоодохдоо алсын гэрлийг асаалаа  ч гэсэн замын гэрэлтэлт сайнгүй, орчин тойрноо сайн харж чадахгүй гэдгийг анхаарч хөдөлгөөний хурдыг бууруулах хэрэгтэй юм. Ирж яваа машинтай 150 метрээс доошгүй газар дөхөж очоод их гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх хэрэгтэй. Гэрэлтүүлэгдсэн гудамж буюу замд уул гэрэл зам, орчин тойрныг харах явдлыг бүрэн хангаж байвал ойрын гэрэл буюу бага гэрлийг асаах хэрэгтэй. Харанхуйд их гэрлийн байдал, тохируулга нь онцгой нөлөөтэй байдаг. Зам муу харагдах нь их гэрлийн тохируулга буруугаас болсон байж болно. Дээшээ чиглэлтэй тавигдсан их гэрэл замыг муу гэрэлтүүлэхээс гадна эсрэг хөдөлгөөний тээврийн хэрэгслийн жолоочийг гялбуулж болно.

Түүнээс гадна их гэрэл замыг муу гэрэлтүүлэх явдал нь цайр муудсан, шил бохирдсон, ламп их биений авалцаа муу, гүйдэл үүсгүүрийн хүчдэл хангалтгүйгээс болно. Жолооч хянах хэрэглэлүүдийн гэрэлтүүлэгт анхаарлаа байнга хандуулж байх хэрэгтэй. Зам харагдахыг муутгадаг учир бүхээгийг хурц гэрэлтэй байлгаж болохгуй. Машины ойролцоох орчинг ойрын гэрэл сайн гэрэлтүүлдэг учир бага хурдтай яваа үедээ ойрын гэрлийг асаах нь дээр байдаг. Машины хөдөлгөөний хурд хэдий чинээ их байвал төдий чинээ алсыг харах шаардлагатай байдаг. Хөдөлгөөний хурд 30 км/ц байвал 30м-с доошгүй , 60 км/ц байвал 90 м-с доошгүй , 90 км/ц байвал 180 м-с доошгүй зайд харж байвал зохино. Хэрэв 80 км/ц хурдтай яваа үед зөвхөн 30-40 м замыг харж байвал зам тээврийн осолд орж болзошгүй юм. Учир нь ийм хурдтай яваа үеийн тоормосны зам нойтон асфальто бетон замд 100 м-с их байдаг. Иймээс туршлагатай жолооч ч гэсэн шөнө хөдөлгөөний хурдыг бууруулдаг билээ. 

Шөнө зам дээр машинаа орхихдоо оврын ба бага гэрлийг заавал асааж замын тэмдэг тавьсан байвал зохино. Хүйтэн буюу халуун нөхцөлд ажиллах үед жолооч, машинд тусгай бэлтгэл шаардлагатай байдаг. Хүйтэнд ажиллах үед машиныг дулаацуулах хэрэглэлээр тоноглох, бүхээгийн завсар зайг дулаалах, хөргөлтийн системийг үл хөлддөг шингэнээр цэнэглэсэн байвал зохино. Жолооч хөдлөхөд саад болохооргүй бариу биш дулаан хувцаслах хэрэгтэй. Халуун нөхцөлд ажиллах үедээ бүхээгийг агааржуулах явдлыг хангаж, уух усны нөөцтэй байвал зохино.
BACK TO TOP
Автомашины харьцуулалт