Таалагдсан автомашин
1000mashin.mn хуудсыг онлайн авто худалдаа, үйлчилгээний нэгдсэн төв гэж ойлгож болно
28 Feb
Нийтэлсэн: 2017/02/06

1000mashin.mn хуудсыг онлайн авто худалдаа, үйлчилгээний нэгдсэн төв гэж ойлгож болно

Ц.Одбаяр: 1000mashin.mn хуудсыг онлайн авто худалдаа, үйлчилгээний нэгдсэн төв гэж ойлгож болно

Б.Номин
 
Би л хувьдаа тэднийг “гарааны бизнес эрхлэгчид” хэмээн тодорхойлмоор байна. Учир нь тэд хоосон, үгүйлэгдэж байсан орон зайд хэдийнэ бизнесээ эхлүүлсэн. Хамгийн гол нь тэд тэнд олон талын хамтын ажиллагааг цогцлоохыг зорьж яваа. Тэд бол 1000mashin.mn цахим системийг хөгжүүлж яваа залуус. Тус Төслийн удирдагч Ц.Одбаяртай ярилцлаа.  
 
- Монголд зарын төрөлжсөн цахим хуудас бий. 1000mashin.mn тэднээс юугаараа ялгаатай вэ?
-Тухайлбал unegui.mn, unaa.mn бол зуучлалын хуудас юм. Хэрэглэгч машинаа худалдахын тулд тус хуудсанд өөрөө зараа байршуулдаг. Бусад нь тэндээс хайдаг. 1000mashin.mn бол өөр систем. Бид Японоос өөрсдийн оруулж ирсэн (Монголд яваагүй ) бэлэн, баталгаатай машинаа үүгээр борлуулдаг. Мөн 2017 оны нэгдүгээр сараас Солонгосоос машин оруулж ирэн зах зээлд нийлүүлж байна. Онлайн авто зах гэж ойлгож болно. Машинаа үйлдвэрлэгч болон загвараар нь /хэрэглэгчийн автомашин хайхыг хүссэн сонголт бүрийг шийдсэн/ хайхад л гараад ирнэ. Монголд хэзээ ирэх, үнэ, лизингээр худалдан авах боломжтой, эсэхийг нь ч харуулдаг. Машинаа лизингээр авахыг хүсвэл манай хуудаснаас шууд зээлийн хүсэлт илгээхэд таны мэдээлэл манайхтай хамтран ажилладаг банк болон банк бус санхүүгийн байгууллагад очно гэсэн үг. Банкныхан таны илгээсэн мэдээлэлд тулгуурлан зээл өгөх, эсэхээ шийднэ. Хүсвэл хилээр орж ирж байгаа машиныг өөрийн нэр дээр болгож, гааль дээрээс татвар, хураамжийг нь төлөөд авах ч боломжтой. Мэдээж бид худалдан авсан машинд нь баталгаа, бэлэг (автомашинд зайлшгүй байх ёстой дагалдах хэрэгсэл), хамтран ажиллагч байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллын карт олгоно. Тухайлбал, манайхаас машин худалдан авсан хүн бүрт “Тэс” ШТС-ын литр тутамд 50 төгрөг хөнгөлөх карт урамшуулал болгон өгдөг. Өөрөөр хэлбэл, та манай хуудаснаас хүссэн машинаа хайгаад, худалдан авах хэлбэрээ сонгож, автомашиндаа баталгаа гаргуулах хүртэлх бүхий л үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлж, цогц болгон, компьютерийн араас шийдвэрлэх боломж олгож байгаа юм. Сэлбэг, хэрэгслийн хангамжийг ч мартаагүй. Сая гаруй авто сэлбэгтэй Япон улсын хамгийн том авто сэлбэгийн агуулхаас онлайнаар шууд захиалахад 10 хоногийн дотор шийдэж өгнө. Мөн тухайн хүн унаж яваа машинаа худалдахаар бол тэрхүү зараа манай хуудсанд өөрөө нэмэх боломжтой. Магадгүй тэр хүн манай хамтрагч байгууллагаар машинаа оношлуулснаар бидний зүгээс баталгаа, лизингээр худалдах боломж бий болгох гэхчилэн шаардлагатай бүхий л үйлчилгээ, харилцааг нэг дор шийдсэнээрээ ялгаатай. Мөн автомашин, түүний сэлбэг, хэрэгсэл, бүр замын тэмдэг, тэмдэглэгээний талаарх мэдлэг, мэдээллийг ч хуудсандаа байршуулсан. Бид зөвхөн мэдээлээд зогсохгүй мэддэгээ хуваалцах боломж, орон зай, шийдлийг бий болгосон. Цахим системийг мэргэжлийн түвшинд нэвтрүүлэх гэсэн оролдлогын маань үр дүн 1000mashin.mn хуудас юм уу даа.
-Монголд интернэт худалдаа хөгжөөгүй гэдэг. Компьтерийн цаанаас байтугай нүүр нүүрээ харж худалдаа хийчихээд итгэл эвдэх тохиолдол бишгүй. Тэгээд ч автомашин худалдаж авна гэдэг талх авахтай адилгүй. Мэдээж энэ байдлыг харгалзаж үзсэн л байх.
-Цахим худалдаа гэхээс илүүтэй автомашинтай холбоотой бүх зүйлийг нэг дор цуглуулсан систем гэж тодорхойлмоор байна. Манай хуудасны ард байнгын ажиллагаатай операторууд бий. Тэд хэрэглэгчдэд шаардлагатай бүхий л мэдээллийг өгч, сонголт хийхэд нь тусалдаг. Автомашин худалдаа гэхээр л зах руу зүглэхээс өөр сонголтгүй байдлыг халж, хэрэглэгч төвтэй болгоё, ойртуулъя, шийдвэр гаргах бүх боломжийг олгоё гэсэн бүхий л шийдлийг бий болгох үүднээс ажиллаж байна. Мэдээж компьютерийн цаанаас хийсэн сонголтоо нүдээр баталгаажуулж болно шүү дээ. Бодит байдал урьдчилсан сонголтоос тань зөрөхгүй гэдэгт итгэж болно. Энэ ч утгаараа интернэт үйлчилгээ болчихож байгаа юм. Худалдана, үйлчилнэ, шийдэл олгоно. Цэвэр интернэт худалдаа гэдэг талаас нь харвал төлбөр, тооцооны хувьд Монголын хууль, эрх зүйн орчин хараахан бүрэлдээгүй байна.
-Ингэхэд мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг залуус энэхүү орон зайг ашиглаад байна уу. Эсвэл автомашин худалдаа та бүхний бизнесийн эхлэл байв уу?
- Бид Япон улсын автомашины зах зээлд тэргүүлэгч, хамгийн том “BEFORWARD” компани болон Монгол улс дахь “Beforward MONGOLIA” төлөөлөгчийн газартай хамтран 1000mashin.mn автомашин худалдаа, үйлчилгээний нэгдсэн цахим системийг мэргэжлийн түвшинд хөгжүүлж байгаа.
- Японд дуудлага худалдаа болдог 100 гаруй газраас “Beforward” компанийнхан автомашин худалдан авч, сток дээрээ байршуулан, Араб, Зүүн болон Төв Ази, Америк, Европын 100 гаруй орон руу импортлодог. Тэдгээрийнхээ  бүх баталгаа, үйлчилгээг хариуцдаг. Автомашины зах зээл дээр удаан ажилласан учраас тэд муу машин бол авдаггүй. Олон оронд салбартай учраас түгээлт, тээвэр зуучийн болон өөрийн гэсэн цахим системтэй. “Beforward” нь Монголын автомашины зах зээлд арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрэглэгчийн хүссэн машин манай хуудсанд байхгүй бол Японы “Beforward” компанийн beforward.jp цахим хуудаснаас сонгочихож болно. Манай операторууд тухайн машины үндсэн үнэ болон татвар, тээврийн зардал зэргийг тооцож туслах болно.
-Монголд явааүй машин оруулж ирж байгаа хувь хүн, компани 1000mashin.mn-д зар, мэдээллээ байршуулж болох уу?
-Одоохондоо байрлуулахгүй байгаа. Гэхдээ Японы “Beforward” компанитай хамтран ажилладаг хувь хүмүүс болон бусад аж ахуйн нэгжүүд зар, мэдээллээ манай хуудсанд шууд байрлуулах боломжтой. Тийм хүмүүс нэлээд бий. Үүнийг хариуцсан тустай баг ажиллаж байгаа. Мэдээж манайтай хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн саналыг үргэлж таатай хүлээж авхаас гадна тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг 1000mashin.mn нэгдсэн системд байршуулж зорилтот хэрэглэгчдэд нь шуурхай, хүртээмжтэй хамгийн гол нь цаг хугацаа алдахгүйгээр борлуулалтаа хийх боломжыг олгож байна.
- Цахим худалдаа гэхээр хайлтын систем, оновчлолыг дурдахгүй байж болохгүй байх. Энэ шийдлийн хувьд хэрэглэгчдэд хэр ойлгомжтой, хялбар байж чадаж байна?
Хэрэглэгчид манай системд нэвтэрснээр өөрийн сонирхож буй автомашинаа хүссэн сонголтоор хайхаас гадна өөр бусадтай харьцуулах, тухайн интернет хөтөч дээрээ хэд хэдэн сонголтоор хадгалах зэрэг хэрэгцээтэй бүхий л шийдлүүдийг бүрэн шийдсэн нь олон улсын жишигт бүрэн нийцэж чадсан. Хэрэглэгч хайсан мэдээллүүдээсээ сонгох, түүнийгээ үнэлэх, харьцуулах шийдлийг онлайн орчинд бүрдүүлсэн. Жишээ нь, худалдан авах гэж буй автомашинаа ангилал, төрөл болон тусгай үзүүлэлтээр харьцуулах, 72 цагийн дотор өмнөх сонголтуудаа хадгалах модулиас дахин дуудаж харах боломжтой.
-Монголд орж ирж буй автомашины хэдэн хувийг “Beforward”-аас нийлүүлдэг юм бол?
-“Beforward” нь Монгол улсад автомашины бизнес эрхэлдэг хувь хүн, албан байгууллагатай хамтран Япон автомашин нийлүүлээд арав гаруй жил болж байгаа гэдэг утгаараа зах зээлд тэргүүлэгч. Яг нарийн тооцож үзээгүй ч ойролцоогоор 30-40 хувийг нь манайх хангадаг болов уу.
-Тэгвэл та нарын энэ бүх ажил, үйлчилгээний үнэ хэр зэрэг байх нь сонирхол татаж байна.
-0 төгрөг. Бид хэрэглэгч, үйлчлүүлэгчээс ямар нэг шимтгэл авахгүй. Бүх ажлыг хөнгөвчилсөн систем хэрэгжүүлсэн учраас манай зардал 0 төгрөг гардаг юм. Хэрэглэгчдэд хамгийн хямд үнэ санал болгож байгаа. Мэдээж бидэнтэй хамтран ажиллагч харилцагч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тодорхой хэмжээний шимтгэл тооцох байх.
-Тэгэхээр “Да хүрээ” зах орох, 1000mashin.mn хуудаснаас сонголт хийх хоёрын хооронд ямар ч ялгаа алга. Тийм үү?
-1000mashin.mn автомашин худалдаа, үйлчилгээний цахим систем аль ч талаараа илүү болгочихож байгаа юм. Манай хуудаснаас хэрэгтэй бүх үйлчилгээгээ ямар ч нэмэгдэл үнэгүйгээр авчихаж байна шүү дээ. Мөн бүх сонголт, шийдэл, гүйцэтгэлийг цахимаар дамжуулан хийж байгаа учир хамгийн үнэтэй цаг хугацааг хэмнэж чадаж байгаа нь том давуу тал юм.
-Яагаад 1000 машин гэж?
-Үндсэндээ их олон гэдгийн илэрхийлэл юм. Цаашид зөвхөн автомашин гэхгүйгээр сэлбэг, бусад үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээр систем маань өргөжинө. Одоогоор Бидэнд сард Япон болон Солонгос 1000 гаруй машин нийлүүлэх нөөц хангалттай бий.
-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
- Ойрын зорилт гэвэл банк болон банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч автодилерийн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Манайхаас машин авахаар болвол унаж яваа машинаа урьдчилгаа болгож өгөх боломжийн талаар судалгаа хийж дуусаад шийдлүүдээ системд нэвтрүүлхээр ажиллаж байна. Энэ маань тун удахгүй бүрэн хэрэгжинэ. Мэдээж шийдэл бүгд цахимаар байна. Манайхтай хамтран ажилладаг ХААН банк гэхэд л Монголд орж ирээд хоёроос дээшгүй жил явж байгаа дугаараа авчихсан автомашинд лизинг өгөх боломжтой гэдгээ илэрхийлээд буй. Тэгэхээр дугаартай машинуудыг лизингээр худалдан авах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүн манай 1000mashin.mn цахим хуудсанд борлуулах гэж буй машинаа байршуулаад борлуулсан тохиолдолд түүнийгээ урьдчилгаа болгон, шинэ машин худалдан авах боломж бүрдэж байна гэсэн үг. Одоогоор 50 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашид өсөх байх. Мөн 21 аймагт салбар нээж орон нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэхээр ажиллаж байна. Юутай ч эхний ээлжинд бүх үйлчилгээгээ автоматжуулах ажлыг ойрын үед хийж бүрэн дуусгана.
 
 
BACK TO TOP
Автомашины харьцуулалт