НүүрМэдээ, мэдээлэл

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

Санхүү, цаг хугацаа, сэтгэл ханамжийн эрх чөлөөнд тэмүүлсэн хэн бүхэнд зориулагдсан үйлчилгээг БИД НЭВТРҮҮЛЛЭЭ
Интернет хэрэглээ нэмэгдэх тусам хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж технологийн өндөр чадамжтай, ухаалаг шийдлүүдийг бизнес эрхлэгчид эрэлхийлэх болсон. Байгууллагууд интернетээр дамжуулан хэрэглэгчидтэйгээ харилцаж, тэдэнтэй илүү ойр байж санаа бодлыг нь үргэлж сонсон улмаар цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллах нь тэдний бизнесийн үнэ цэнийг илүү нэмэгдүүлж байна. Учир нь аливаа бизнесийн амжилттай ажиллах нь хэрэглэгчиддээ үзүүлэх үйлчилгээнээс шалтгаалдаг гэж хэлж болно. Тиймээс 1000машин.мн цахим худалдааны анхдагч, тэргүүлэгч веб сайтыг хөгжүүлж буй BEFORWARD MONGOLIA ХХК нь үйл ажиллагаандаа интернетийн орчин үеийн шилдэг технологийг нэвтрүүлж, интернетээр дамжуулан хэрэглэгчидтэйгээ харилцах, тэдэнд үйлчлэх үйл ажиллагааг хамгийн ухаалаг шийдлээр нэвтрүүллээ. 
Хэрэглэгчдэд чанартай автомашин болон автомашинтай холбоотой бусад бүтээгдэхүүн үйлчилгээг санхүү, цаг хугацаа хэмнэх боломжийг олгож эерэг сэтгэл ханамжтай нийлүүлэх, энэ төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй түнш, харилцагч байгууллагууддаа өндөр бүтээмжийг өгөх нь бидний эрхэм зорилго байдаг. 
2017 онд 1000машин.мн автомашин худалдаа, үйлчилгээний цахим систем хэрэглэгчдэд нэн шаардлагатай үзүүлэлт болох ая тухтай, ойлгомжтой байдал, бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаатай чанартай байдал буюу хэрэглэгчдийн итгэлцэл, хувь хүнд тохирсон үйлчилгээ буюу худалдан авалт хийх бүхий л боломжийг олгосон гол хүчин зүйлийг цахим хуудсаараа шийдэж илүү өндөр технологид суурилсан хэрэглэхэд хялбар, найдвартай баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллах болно. 

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН ХАМТРАН АЖИЛЛАДАГ ТҮНШҮҮД БОЛОН БИДНИЙ ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БОЛОХ ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЖ БАЙНА!

харьцуулалт хаах
×