Таалагдсан автомашин
Тос солиход хүйсний шайбыг тогтмол сольж хэвшээрэй.
31 Mar
Нийтэлсэн: 2020/03/30

Тос солиход хүйсний шайбыг тогтмол сольж хэвшээрэй.

Автомашины хөдөлгүүрийн тосыг жолооч бүр солиулах ёстой гэдгээ сайн мэддэг боловч хүйсний шайбыг байнга солих талаар тэр бүр мэддэггүй.

 

Хүйсний шайб нь хөдөлгүүрийн доод хэсгийн тосны тэвшинд /касчер/ байдаг жижиг шайб бөгөөд хөдөлгүүрийн тос гоожихоос сэргийлж байдаг чухал сэлбэг билээ. Шайбыг олон дахин хэрэглэснээр жийрэглэх үүргээ гүйцэтгэж чадахгүй болж тос алдах улмаар хэт их чангалснаар шайб хэлбэрээ алдаж хүйсний боолтын резба алдагдахад хүрдэг. Хөдөлгүүр нь автомашины хувьд зүрх нь гэж ойлгож болно. Тиймээс жолооч та өөрийн автомашины хөдөлгүүрийн тосыг солиулахдаа заавал хүйсний шайбыг сольж хэвшихийг зөвлөж байна. Тоёотагийн засварын гарын авлага дээр хүйсний шайб нь 1 удаа ашиглах сэлбэгээр бүртгэгдсэн байдаг.

BACK TO TOP
Автомашины харьцуулалт