Таалагдсан автомашин
Автомашины тухай зарим нэг асуулт, хариулт
31 Dec
Нийтэлсэн: 2015/12/05

Автомашины тухай зарим нэг асуулт, хариулт

1. Тос солих, сонгох
Тосыг дараах тохиолдлуудад заавал солих шаардлагатай. Үүнд: Хуучин машин авсан бол, улирлын шилжилтийн үед, үйлдвэрлэгчээс заасан хугацаанд,
Тосыг сонгохдоо үйлдвэрээс заасан ангилал, хөдөлгүүрийн хүчин чадал онцлогт тохирсон тосыг сонгоно.
Хөдөлгүүрийн тос 3 төрөлтэй.
А. Синтетик тос: Дулааны өндөр чадвартай, ямар ч нөхцөлд шинж чанараа алдахгүй, өнгөр тогтооно.
Б. Минерал тос: Температураас шууд хамааралтай. Өндөр температурт тослох чанарыг нэмэгдүүлэхийн тулд өтгөрүүлэгч бодис нэмсэн байдаг.
В. Хагас синтетик: Энэ тосыг  минерал болон синтетик тосны алтан дундаж гэж үздэг.
Тосыг сонгохдоо хөдөлгүүрийн элэгдсэн байдлаас хамаарах хэрэгтэй. Жишээ нь: Хуучин муу хөдөлгүүрт синтетик тос хийвэл шингэн байдаг учраас жийргэвч резинээр тос алдах тохиолдол байдаг.
  1. Машин яагаад утаа хаядаг, кольц юунаас бол гэмтдэг вэ?
Машин утаа хаяж байвал кольц, хуруувч резин муудаж шатах камерт тос орж шатсанаас  утаа гардаг. Кольц хуруувч муудах гол шалтгаан нь ихэнхдээ агаар шүүгч, моторын тосыг солилгүй удаан явснаас болдог.
  1. Транбүлүүрийн сальник гэж юу вэ?
Энэхүү сальник нь кольцо резин байдаг. Транбүлүүр гэдэг нь свечанд тогийг хуваарилдаг таслан хуваарилагч юм. Сүүлийн үеийн машинуудад транбүлүүрийн оронд катушик байдаг болсон.
  1. Наклад нэг тал нь түрүүлээд дуусчихдаг, яагаад?
Хоёр дугуйн накладыг өмнө нь зэрэг солиогүйгээс мөн пеланз диск сэвтэй зэргээс болж нэг талын наклад түрүүлж дуусах тохиолдол бий. Иймээс нэг солихдоо накладийг 2 талыг нь хоёуланг нь солих шаардлагатай.
      5.Машинд хийх үйлчилгээ, шалгах хугацаа
 
5,000 км тутамд хийх үйлчилгээ:
Моторын тос, тосны шүүр, агаар шүүгч солих /синтетик тостой бол 8000-10,000 км-т солино/
20,000-25,000 км тутамд хийх үйлчилгээ:
Гидр кондейшний ремень, динамны ремень шалгаж солих, свеча болон свечаны утасыг шалгаж солих, бензин шүүр солих, тосол, амортизатор, хропны тос, редукторын тос, накладийг шалгаж шаардлагатай тохиолдолд солих
  1. 100,000 км явчихаад духны ремень нь зүгээр байвал яах ёстой вэ?
100,000 км явсан бол духны ременийг заавал солих шаардлагатай. Зарим машинд анхааруулах тэмдэг асдаг, заримд нь асдаггүй. Мөн 100,000 км тутамд втулка резинийг заавал шалгаж солих шаардлагатай.
  1. Бензин насос, шүүр хоёрын ялгаа.
Бензин насос банкнаас бензинийг шахах үүрэгтэй бол шүүр нь насосноос ирж буй шатахууныг шүүх үүрэгтэй юм.
  1. Яагаад зарим машин ременьтэй, зарим нь гинжтэй байдаг вэ?
Энэ бол тухайн машины техник хийцийн онцлог юм.
  1. Мост гэж юу вэ? Хаана байрлах вэ?
Энэ бол хүндрүүлэгч юм. Шавар, ус зэрэг замын хүнд нөхцөлд хэрэглэнэ. Машины дугуй болон тэнхлэг дээр байрлана.
  1.  Бүх машин туслах кроптой юу?
Туслах кроп нь үндсэн кропноос гарч буй эргэлтийг хойд дугуй руу шилжүүлэх үүрэгтэй. 4 дугуйндаа мааждаг машин туслах кроптой байна.
  1.  ABS ямар үүрэгтэй вэ?
ABS нь шарвалтаас хамгаалах ¿¿рэгтэй систем юм.
  1.  АBS-тэй бул ямар машинд орох вэ?
ABS-тэй машинд орно.
  1.  Таван булын кропны сальник, мостны сальник 2 ялгаатай юу?
Ялгаа байхгүй.
  1.  1 ба 2 сахалтай свеча ямар үүрэгтэй вэ? Орлуулж хэрэглэж болох уу?
Свечаг сонгохдоо каталоги болон үйлчилгээний номноос харж сонгох хэрэгтэй. Тухайн хөдөлгүүрийн хүчин чадал зэрэгт тохируулан сонгох нь хамгийн анхаарах ёстой зүйл юм.
  1.  Шарик ямар үүрэгтэй вэ?
Шарик нь дугуй болон дамранд ирж байгаа хүчийг хөнгөлөх эргэлт үүсгэх үүрэгтэй.
  1.  Тяаг, шарнер гэмтвэл ямар үр дагавартай вэ?
Тяаг шарнер нь жолоодлогын механизмтай шууд холбоотой учир дугуй элгэдэлт, тэнхлэг тохиргоо зэрэгт шууд нөлөөлж, улмаар руль булаах зэргээр жолоодлогын аюулгүй байдалд нөлөөлнө.
  1.  Гармошик резиний үүрэг
Гармошик резин нь тухайн байрлаж байгаа эд ангиудад тоос шороо, ус зэргийг оруулахгүй мөн доторхи тосыг барьж байх үүрэгтэй хамгаалалтын резин юм.
  1.  Салоны агаар шүүгч ямар үүрэгтэй вэ?
Салоны агаар шүүгч нь гаднах орчны агаараас тоос шороог шүүж оруулах үүрэгтэй.
  1.  Дамар резин ямар үүрэгтэй вэ?
Дамар резин нь хэвтээ тэнцүүлэгч, босоо тэнцүүлэгч хоёрын холбогдох хэсэг дээр байрлах зөөлөвч резин юм.
  1.  Усны помп гэж юу вэ?
Усны помп гэдэг нь усыг сэлгэж эргүүлэх үүрэгтэй насос гэсэн үг юм.
  1.  Машин ямар тохиолдолд доголдож хүчгүй болох вэ?
Машин доголдож хүчгүй болох нь свеча, свечаны утас, агаар шүүгч, бензин шүүр, насос зэргийн үйл ажиллагааны доголдлоос хамааралтай.
  1.  Дифференциал цоожлогчтой машины давуу тал.
Дифференциал цоожлогч нь гараар салгаж, залгаж болдог давуу талтай.
  1.  Амортизаторын тухай, муудсан амортизаторын хор нөлөө юу вэ?
Пүршний хөдөлгөөнийг залдаг шингэнт тогтворжуулагчийг амортизатор гэнэ. Амортизатор нь дугуйг замтай барьцалдуулж хөдөлгөөний явцад кузовыг тогтвортой байлгах үүрэгтэй. Амортизатор муудах шалтгаан:
А. Ашиглалтын нөхцөл
Б. Замын нөхцөл
В. Амортизаторт нөлөөлөх сэлбэг
Г. Жолоодлогын ур чадвар
Амортизатор муудсанаас болж втулка резин болон өндгөн тулгуур тяаг шарнер зэрэгт муугаар нөлөөлнө.
  1.  Чулактай, чулакгүй машины ялгаа.
Чулакгүй машин доод дээд гартай өндгөн тулгуур тяагтай гар нь тус тусдаа байдаг. Чулактай машины тэнхлэг нь нэг урт үргэлжилсэн байдаг. Өндгөн тулгуургүй, тяаггүй, гаргүй.
BACK TO TOP
Автомашины харьцуулалт