Таалагдсан автомашин
Жолооч нарыг хулгайн замаар явахгүй байхыг анхааруулав
29 Feb
Нийтэлсэн: 2020/02/20

Жолооч нарыг хулгайн замаар явахгүй байхыг анхааруулав

Улсын онцгой комиссын хуралдаанаар хэд хэдэн асуудлууд хэлэлцэж, шийдвэрлэсэн. Тус хурлаар хот хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас эхлэн 27-ны 08:00 цаг хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан билээ. 

Үүнтэй холбогдуулан, ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Өнөөдөр, маргаашдаа цас ихээр орж, цасан шуурга болж байна.

Зам хаах шийдвэр нэгэнт гарсан. Жолооч нарт анхааруулахад хулгайн замаар гарч яваад цасанд сууж, хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Мөн өнөөдөр Улсын комиссын хуралдаанаар нислэгийн тасалбар буцаахад суутгал авч буй асуудлыг хэлэлцэн, үүнийг таслан зогсоосон. Тиймээс тасалбар буцаалттай холбоотой ямар нэгэн асуудал гарсан бол Улсын Онцгой комисс болон Зам, тээврийн хөгжлийн яаманд хандах боломжтой” гэлээ.

BACK TO TOP
Автомашины харьцуулалт