Таалагдсан автомашин
Ачилт хийхийн өмнө мессежээр мэдээлэл өгдөг болно.
31 Jan
Нийтэлсэн: 2020/01/07

Ачилт хийхийн өмнө мессежээр мэдээлэл өгдөг болно.

Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийтдээ 19 аж ахуйн нэгж ачилтын үйл ажиллагаа эрхэлж байсан бол өнгөрсөн хугацаанд НАЗГ-ын шалгалтаар, дөрвөн аж ахуйн нэгжийн гэрээг цуцалжээ. 

Авто замын хөгжлийн газраас ачилтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсныг улиралд нэг удаа болгоод байгаа юм байна. 

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хууль бус автомашин ачих, ачилтын үед гэмтээх зэрэг зөрчлийн асуудлаар автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийлээ. Энэ үеэр авто машин ачилтын компаниуд иргэдийн машиныг ачихдаа гэмтээдэг, зогсоол дээр байхад нь ачих, хүн нь гарч ирээд гуйгаад уулзахаар мөргөх нь холгүй ачаад явдаг зэрэг гомдол санал цөөнгүй ирж байгаа талаар онцлон дурдаад, уг зөрчлийг арилгуулах тал дээр НАЗХГ хяналт тавьж ажиллахдаа удаа дараа зөрчлөө засахгүй бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ. 



Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар: Ачигч автомашинуудыг хувийн болон баазын дугаартай болгон , дөрвөн оператор компанитай гэрээ хийсний дагуу ирэх долоо хоногоос иргэдийн автомашины цонхны шилэн дээрх утасны дугаар руу автоматаар мессеж явуулах болсон тухай мэдээллээ. 

Дашрамд дурдахад иргэд ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хохирол амссан бол нийслэлийн АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой юм байна.

өн ачилтын хураамж төлсөн иргэдэд НӨАТ-ын баримт өгөх саналыг холбогдох газруудад тавьж байгаа талаар дурдсан байна. 
BACK TO TOP
Автомашины харьцуулалт