НүүрМэдээ, мэдээлэл

Цаасан урлал, бүтээлч сэтгэлгээ HUMMER ARMY

Цаасан урлал, бүтээлч сэтгэлгээ HUMMER ARMY

Цаасан урлал, бүтээлч сэтгэлгээ
Улс орон, нийгмийн хөгжил нь түүний иргэдийн хөгжлийн төвшнөөр тодорхойлогддог бол иргэдийн хөгжлийн ерөнхий төвшин нь хувь хүн тус бүрийн хөгжлийн төвшнөөр тодорхойлогдоно. Тиймээс хүүхдийг багаас нь, уг чадварыг хөгжүүлэх зөв хандлагыг суулгаж, мэдлэг чадвартай, оюунлаг хүнийг төлөвшүүлэх нь маш чухал. 
Өнөөгийн үед хүний биеийн хөдөлмөрийг ашиглах явдал огцом буурч, түүний оронд техник, тоног төхөөрөмжүүд ажилладаг болсон ба энэхүү хандлага цаг хугацаа өнгөрөх тусам хүний биеийн хөдөлмөрийн оролцоог улам багасгаж, хүн оюуны хөдөлмөрөөр дагнах явдал давамгайлж байна.
Тийм учраас хүний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь маш чухал тул цаасаар хийж болох Автомашины загваруудыг оруулан хүүхэд бүр сонирхсон загвараа өөрсдөө урлах боломжийг олгож байгаа юм. 
“Цаасан урлалаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх” энэхүү хөтөлбөрт хүүхэд залуучууд, мөн гэр бүлээрээ оролцсоноор дараах үр дүнд гаргахыг зорьсон. 
• Цаас нь хүүхдийн багаасаа харьцаж эхэлсэн хамгийн танил, энгийн, сэтгэлд дулаахан, ашиглахад хялбар, эрсдэлгүй зүйл юм;
• Цаас ашигладаггүй уран сайхны болон техникийн бүтээл гэж байхгүй;
• Цаас нь маш олон төрөлтэй /хэлбэр, хэмжээ, өнгө, уян, хатуу шинж/ учир уран сэтгэлгээний хязгааргүй шаардлагыг хангадаг;
• Цаасан материал олдоц сайтай, хямд учир хүүхдүүдэд хүндрэл гарахгүй;
• Хүүхдийн бие бялдар гүйцэд хөгжөөгүй тул биеийн хүч гаргахгүй ба ядарч зорилгоосоо ухрахгүй;
• Ажлын байрны болон багаж хэрэгслийн тусгайлсан нүсэр тоноглол шаардлагагүй, хүртээмжтэй учир хичээлээс гадуур сонгон сургалтаар, гэртээ хэрэгжүүлэхэд ч боломжтой;
• Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээл хийх хязгааргүй их боломжтой;

Та бүхэн доор хавсаргасан автомашины бэлэн загваруудаас татаж аваад хүүхдүүдээрээ мөн өөрсдөө хамтраад гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аянд хамрагдаарай. 
Хөтөлбөрт оролцсон хүүхэд бүрийг урамшуулах бөгөөд өөрсдийн бүтээсэн цаасан автомашины загварын зургийг https://www.facebook.com/1000mashin хуудсанд нийтлүүлэх бөгөөд бид таны бүтээлийг гарын бэлгээр урамшуулах болно. 
УРАМШУУЛАЛ, ШАГНАЛ: 
Бүтээлийнхээ зургийг бидэнд ирүүлсэн оролцогч бүрт гарын бэлэгтэй. 
Фэйсбүүк хуудсаар шилдэг 3 оролцогч тодруулна. Шалгарсан оролцогч бүр тусгай шагнал гардуулна. 
Бүтээл ирүүлэх хугацаа: 2016.12.25 дуустал
Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70001050 дугаараас лавлаарай. 
ЕРӨНХИЙ ЗААВАР:
- Доор хавсаргасан файл татаж авах
- Татаж авсан файлаа А4 форматаар хэвлэх /Өнгөтөөр хэвлэсэн тохиолдолд будах шаардлагагүй/
- Сонгосон загвараа шинээр будаж болно. 
- Тод зураасын дагуу хайчилна.
- Од тэмдэглэгээ болон хоосон хэсэг нь нугалж наах талбар
- Автомашины ерөнхий загвараа харж бүтээлээ хийх
Та бүхэнд амжилт хүсье. 

харьцуулалт хаах
×