Таалагдсан автомашин
"Өнөөдөр машинтай жагсаал болох тул өглөө 07:00 цагаас хойш замын ачаалал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна"
31 Dec
Нийтэлсэн: 2019/12/09

"Өнөөдөр машинтай жагсаал болох тул өглөө 07:00 цагаас хойш замын ачаалал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна"

2019 оны 12 дугаар сарын 9-нд автомашинтай жагсаал болох гэж байна. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа.

 

"Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын гишүүд автомашинтай жагсаал зохион байгуулна.

Жагсагчид өглөө 08:00-18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно. Энэхүү жагсаал нь 5 хоног үргэлжилнэ гэдгээ мэдэгдээд байна" гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат мэдээллээ.

Түүнчлэн маргааш өглөө 07:00 цагаас хойш замын хөдөлгөөний ачаалал нэлээд нэмэгдэх байх гэдгийг тэрбээр хэллээ.

Харин жагсагчид автомашинтай цуглаан, жагсаалд оролцох үедээ дараах хуулийн болон дүрмийн заалт шаардлагын дагуу замын хөдөлгөөнд оролцож, бусад хөдөлгөөнд оролцогчдоо саад учруулахгүй байхыг зөвлөлөө.

BACK TO TOP
Автомашины харьцуулалт