Таалагдсан автомашин
Хэн зам тээврийн осол хамгийн их үйлддэг вэ?
31 Aug
Нийтэлсэн: 2019/08/30

Хэн зам тээврийн осол хамгийн их үйлддэг вэ?

Хэн зам тээврийн осол хамгийн их үйлддэг вэ? 


Хэрэв та эмэгтэйчүүд л биз дээ гэж бодож байгаа бол эндүүрч байна. Ослын дийлэнхийг эрчүүд үйлддэг гэдгийг албан статистик батлан харуулав. Гэтэл олон нийтийн дунд байдаг түгээмэл ойлголтоор бол эмэгтэйчүүд техникийн  мэдлэг тааруу, баримжаа муутай, машин барихдаа тааруу. Хэрэв таны урд яваа машин удаан явбал арын жолооч “Ээ энэ бээвгэнээд, хөдөлж ядаад байх юм. Хамаг цаг барчихлаа. Машин барьж чадахгүй бол яах гэж барьдаг байна. Эмэгтэй жолооч байхаас гарцаагүй” гэх мэтээр шүүмжилдэг. 
Гэтэл удаан хойрго гэж загнуулдаг эмэгтэйчүүд зам тээврийн осол гаргах нь бага. Тэд илүү хариуцлагатай жолооч нар байна.


Хамгийн харамсалтай нь зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн дийлэнхийг мөн л 18-34 насны залуус эзэлжээ. 
Зам тээврийн осол үйлдсэн хүмүүсийн 88 хувь нь эрчүүд, 12 хувь нь эмэгтэйчүүд байгааг Тээврийн цагдаагийн алба судалгаагаар тогтоожээ. Мөн осол гаргасан эрчүүдийн дийлэнхийг буюу 69 хувийг 18-33 насны залуус эзэлсэн байх юм. Тэгэхээр 33-аас дээш насны эрэгтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо эмэгтэйчүүдийн адил илүү хариуцлагатай, хашир ханддаг байна. Тэдний олон жил жолоо барьсан туршлага ч үүнд нөлөөлөх нь гарцаагүй. 
Залуус зам тээврийн ослыг олноороо үйлдэж байгаа шалтгаан нь жолооны курсуудын сургалтын чанар хангалтгүй, Зөрчлийн хууль “зөөлдсөн” зэрэг юм. Мөн хувиараа машин барьж, такси үйлчилгээ үзүүлдэг иргэд осол их гаргадаг байна.Эрхэлсэн ажилгүй, хувийн машинаараа хүн тээвэрлэдэг, албан ёсоор такси үйлчилгээний зөвшөөрөл аваагүй иргэд гэсэн үг юм.

Харин бид хүссэн газраасаа гараа өргөн, таарсан машинаараа үйлчлүүлэх нь түгээмэл. Иймд аюулгүй байдал, эрүүл мэндээ эрхэмлэн нийтийн тээврээр, албан ёсны эрх авсан такси компаниар үйлчлүүлэх нь зөв гэдгийг төдийлөн ойлгодоггүй нь нийслэлийн хэмжээнд осол аваар гаргах бас нэгэн шалтгаан болж байгаа юм.
Хүний амь нас хохирсон осол 7-8, аравдугаар саруудад их бүртгэгддэг. Энэ үеэр аялал зугаалга, амралтаар явах иргэдийн тоо  өсдөг шүү дээ. Жил бүрийн энэ саруудад хүний амь нас илүү их хохирол байдал давтагдсаар байгаа юм. 


Хамгийн харамсалтай нь зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн дийлэнхийг мөн л 18-34 насны залуус эзэлжээ. Уг нь тэд дөнгөж амьдралд хөл тавьж буй, гэрлээд удаагүй, их сургуулийн диплом аа гардаад хэдхэн хоносон эсвэл залуухан аав нар. Өнгөрсөн онд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон 5323 иргэний 34 хувь буюу 1812 нь 18-34 насныхан байжээ. Залуу жолооч нар хурд хэтрүүлэх алдааг хамгийн түгээмэл гаргадаг. Уг нь хурдаа нэг км/цагаар бууруулахад л ослын тоо 4-5 хувиар буурдаг байна.       


ЗАЛУУ ЖОЛООЧ НАР ЯМАР АЛДААГ ТҮГЭЭМЭЛ ГАРГАДАГ ВЭ?  
Улсын хэмжээнд бүртгэгдсэн 29474 зам тээврийн ослын 97 хувь нь жолоочийн буруугаас болжээ. 2 хувь нь явган зорчигчийн буруугаас, 0.2 хувь нь замын нөхцөлөөс шалтгаалжээ. Тэгвэл залуу жолооч нар машин жолоодох үедээ ямар алдааг түгээмэл гаргадаг вэ?  
·         Согтууруулах ундаа хэрэглэсэн,
·         Гадны гэрэл хэрэглэсэн,
·         Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон,
·         Анхаарал болгоомжгүй,
·         Зогсоох арга хэмжээ аваагүй,
·         Уулзвар нэвтрээгүй,
·         Гэрэл дохио зөрчсөн,
·         Эргэх үйлдэл хийхдээ,         
·         Зай тохируулаагүй,
·         Гүйцэж түрүүлэх явцдаа,
·         Эсрэг урсгал уруу орсон,
·         Эгнээ байр буруу эзэлсэн,
·         Хүн ба тээвэрлэх журам зөрчсөн,
·         Ухрах үйлдэл буруу хийсэн. гэх мэт алдаануудыг гаргаснаар зам тээврийн ослын хохирогч болох учраас шинэхэн жолооч нар болон 3-5 жил тээврийн хэрэгслийн жолооч нар ч анхаарах шаардлагатай.                    

        

BACK TO TOP
Автомашины харьцуулалт