Таалагдсан автомашин
“BE FORWARD FAMILY CUP 2019” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
30 Apr
Нийтэлсэн: 2019/04/03

“BE FORWARD FAMILY CUP 2019” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“BE FORWARD FAMILY CUP 2019” САГСАН БӨМБӨГИЙН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
5 дахь жилдээ уламжлан болон зохион байгуулагдаж буй “BE FORWARD FAMILY CUP 2019” сагсан бөмбөгийн шилжин явах цомын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 сарын 30, 31 ны өдрүүдэд ХҮДС-ийн спорт зааланд 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Beforward компани ажилласан.



Тэмцээнд хамтран ажилладаг байгууллагууд болон автомашин худалдаалдаг диллерүүдийн нийт 15 багийн 150 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдсөн. Мөн тэмцээний уг үйл ажиллагаанд Монгол улс дахь “BEFORWARD” компанийн төлөөлөгч М.Жаргалсайхан нээсэн бөгөөд тэмцээний шүүгчээр Даваадорж ахлагчтай Монголын сагсан бөмбөгийн холбооны шүүгчид  мэргэжлийн өндөр төвшинд шүүж явууллаа.


“BE FORWARD FAMILY CUP 2019” сагсан бөмбөгийн шилжин явах цомын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдтэй танилцана уу!
Тэргүүн байрт ШОНХРУУД баг



Дэд байрт PRIUS CENTER баг



Гутгаар байрт ТУЛГА баг



Шилдэг тэгш тоглогчоор ШОНХРУУД багиийн тамирчин Х.Тайванхүү



Шилдэг хамгаалагчаар ШОНХРУУД багийн хамгаалагч Б.Мөнхболор



Шилдэг холбон тоглогчоор PRIUS CENTER багийн тамирчин Ч.Ганбагана



3 онооны шидэлтийн аврагаар BE FORWARD багийн тамирчин М.Сүхбат



Шилжин явах цомын эзнээр ШОНХРУУД баг тус тус шалгарж өргөмжлөл, шилжин явах цом, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Тэмцээний зарим зургуудаас танилцуулж байна.










Оролцсон бүх тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэе!


 
BACK TO TOP
Автомашины харьцуулалт