НүүрМэдээ, мэдээлэл

2 ДАХИН ИЛҮҮГ ХОЖ! СУГАЛААТ ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

2 ДАХИН ИЛҮҮГ ХОЖ! СУГАЛААТ ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ
WIN-WIN! 2 ДАХИН ИЛҮҮГ ХОЖ! СУГАЛААТ ХУДАЛДАА
Товч танилцуулга: Таны гэр бүлийг аюулгүй, тав тухтай тээвэрлэх ЯПОН улсын БАТАЛГААТАЙ автомашинуудыг оруулж ирдэг BEFORWARD компаниас сугалаат хөтөлбөрийг зарлаад байна. ТА 1000mashin.mn вебсайт болон бүх авто захуудаар байршсан BEFORWARD компанийн аль ч автомашиныг  худалдан авсан тохиолдолд энэхүү сугалаат хөтөлбөрт хамрагдана. Сугалаанд оролцсон хүн бүрийг NISSAN CUBE автомашин-1 ширхэг, Их хотын унаа-Цахилгаан дугуй-3 ширхэг, Гоёлын обуд дугуй /4хос/ 3 ширхэг болон бусад  бэлгүүд хүлээж байна.

СУГАЛААТАЙ АВТОМАШИНЫГ ХЭРХЭН ЯЛГАХ ВЭ?
BEFORWARD лого бүхий баталгаатай бүгд төрөл автомашинууд 1000mashin.mn веб сайт болон авто худалдааны захуудаар байршсан. Мөн худалдаалагдаж буй автомашины цонх дээр сугалаатай гэсэн сурталчилгааны мэдээлэл байршуулсан тул олоход тун амархан. 
Сугалааг хэрхэн авах вэ?
ТА 1000mashin.mn вебсайт болон бүх авто захуудаар байршсан BEFORWARD компанийн аль ч автомашиныг  сонгон /Жич: ЛИЗИНГИЙН онцгой нөхцөлтэй авах боломжтой./ худалдан авалт хийснээр “WIN-WIN2 ДАХИН ИЛҮҮГ ХОЖ! сугалааны 1 эрх авна.
СУПЕР ШАГНАЛ:
NISSAN CUBE АВТОМАШИН 1 ширхэг



ИХ ХОТЫН УНАА - ЦАХИЛГААН ДУГУЙ 3 ширхэг



ГОЁЛЫН ОБУД, ДУГУЙ 4 ХОСООР 3 ширхэг



Бусад шагналууд: 



Сугалааны дүрэм: BEFORWARD компанийн Монгол улсад оруулж ирсэн бүгд төрөл автомашинуудаас худалдан авалт хийж 2019 оны 4-р сарын 01-ний өдрөөс 2019 оны 7-р сарын 05-ны өдрийн хооронд ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ-г өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан хэрэглэгч бүр оролцох эрхтэй. Мөн сугалаат худалдааны журамтай танилцсан байх шаардлагатай.  
АЗТАНУУДЫГ хэрхэн шалгаруулах вэ?
Зохион байгуулагч 1000МАШИН.МН зүгээс 2019.07.07-нд ...................... гадаа талбайд /Жич: Талбайн байршил, эхлэх цагийн мэдээллийг сугалаанд бүртгүүлсэн хэрэглэгчдийн утасны дугаарт 15 өдрийн өмнө мэдэгдэнэ./ сугалааны хайрцаг байршуулах бөгөөд Сугалаа авсан бүгд хэрэглэгчид өөрсдөө сугалааны хос дугаарын нэг хувийг өөрийн биеэр хайрцагт хийнэ. Нийт цугларсан сугалаануудаас супер 8 азтан болон бусад шагналын эздийг сугалан тодруулна.
Лавлах: 7000-1050

 
Сугалаат хөтөлбөрийн ЖУРАМ
ЗОРИЛГО:
1000МАШИН.МН вебсайтаас зохион байгуулж буй ЯПОН улсын BEFORWARD компанийн автомашин худалдан авсан хэрэглэгчдээс азтай хэрэглэгчийг шалгаруулах, шалгарсан хэрэглэгчдэд шагналыг олгох харилцааг зохицуулах
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Тус журмаар WIN-WIN Сугалаат худалдааны хүрээнд шалгарсан хэрэглэгчийг тодруулах, эрхийг баталгаажуулах, шагналыг олгохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулна.
1.2 Шагналын эздийг сугалааны хайрцагт цугларсан оролцогчдын сугалаануудаас тодруулна.
1.3 Сугалааны азтан шалгаруулах өдөр, цаг, байршил бүхий мэдээллийг сугалаа авахад бүртгүүлсэн хэрэглэгчийн утасны дугаарт мессеж илгээх болон www.1000mashin.mn вебсайт байршуулна.
1.4 Сугалаат худалдаа нь BEFORWARD компанийн Монгол улсад оруулж ирсэн бүгд төрөл автомашинуудаас худалдан авалт хийж 2019 оны 4-р сарын 01-ний өдрөөс 2019 оны 7-р сарын 05-ны өдрийн хооронд ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ-г өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан хэрэглэгч бүр оролцох эрхтэй.
1.5 Хэрэглэгчдэд олгох сугалаа нь бусад сугалаатай давхардахгүй хос дугаартай, зохион байгуулагч 1000МАШИН.МН вебсайтын зүгээс баталгаажуулалт /Үүнд: байгууллагын тамга, тусгай тэмдэглэгээ, нууцлал зэрэг байж болно./ хийсэн хэвлэл байна.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ
2.1. Доорх шаардлагыг хангасан хэрэглэгч урамшуулалд оролцох эрхтэй байна.
2.1.1. Тус журмын 1.4 зүйлд заасан эрх бүхий хэрэглэгч байна.
2.1.2. Сугалаа авах эрхтэй болсон хэрэглэгч зохион байгуулагч 1000МАШИН.МН вебсайтын албан байранд хүрэлцэн ирж худалдан авалт хийсэн автомашины ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ-г үзүүлэн “WIN-WIN” сугалааг авна.
2.1.3. Хэрэглэгч өөрийн авсан сугалааг зохион байгуулагч 1000МАШИН.МН вебсайтын бүртгэлийн ажилтанд заавал бүртгүүлнэ.
2.1.4. Хэрэглэгч сугалааны азтан шалгаруулах өдөр сугалааг төлөөлөн ирэх өөрөөсөө гадна нэг хүртэл хүний мэдээллийг бүртгүүлж болно.
2.1.5. Сугалааны азтаныг товлосон хугацаанд, товлосон байршилд зөвхөн тухайн сугалааг төлөөлөн ирэх бүртгэлтэй хэрэглэгч дундаас тодруулна.
2.1.6. Азтан тодруулах үйл явцад тухайн шагналд тодорсон азтаныг 3 минут хүртэл хугацаанд Зохион байгуулагчдын зүгээс сугалааны дугаараар дуудах бөгөөд энэ хугацаанд азтан гарч ирээгүй тохиолдолд сугалагдан гарч ирсэн сугалааг хүчингүй болгож дахин шинээр тухайн төрөл шагналын эзнийг тодруулна.
2.1.7 Тухайн төрөл шагналд шалгарсан хэрэглэгч сугалааны өөрт үлдэх нэг хувийг бичиг баримтын хамт үзүүлэн баталгаажуулна.
2.1.8 Тухайн төрөл шагналд шалгарсан хэрэглэгч нь сугалаа авах үед бүртгүүлсэн тус журмын 2.1.4 зүйлд заасан төлөөлөл бүхий хүн байна.
2.2 Азтан болсон хэрэглэгчдийн шагналыг азтан тодруулсан тухайн өдөртөө гардуулан өгнө.
2.3 18 насанд хүрээгүй, эрх зүйн чадвар, чадамжгүй хэрэглэгч шагналын эзнээр тодорсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид шагналыг олгож болно.
2.4 Сугалааг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгох боломжгүй.
2.5 Шалгарсан хэрэглэгч шагналаас татгалзсан тохиолдолд бэлэн мөнгөөр олгох боломжгүй.
2.6 Сугалаат хөтөлбөрийн азтан тодруулах үйл ажиллагаанд сугалаанд оролцож буй хоёр хэрэглэгч, зохион байгуулагчдаас хоёр ажилтан тус тус төлөөлөгч байхаар ажиглагчын үүрэгтэй комисс байгуулна.
ГУРАВ. СУГАЛААТ ХУДАЛДААНЫ ХУГАЦАА
3.1 Тус сугалаат хөтөлбөр нь 2019 оны 4-р сарын 01-ий өдрөөс эхлэх бөгөөд 2019 оны 7-р сарын 06-ны өдөр хүртэл хэрэгжинэ.
ДӨРӨВ.БУСАД ЗҮЙЛ
4.1 Энэхүү журмаар зохицуулагдаагүй харилцааг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.
--- 1000МАШИН ХХК ---
 
харьцуулалт хаах
×