Таалагдсан автомашин
1000ЗӨВЛӨГӨӨ: ШИНЭ ЖОЛООЧИЙН АНХААРАХ 5 ЗҮЙЛ
31 Jan
Нийтэлсэн: 2019/01/21

1000ЗӨВЛӨГӨӨ: ШИНЭ ЖОЛООЧИЙН АНХААРАХ 5 ЗҮЙЛ

1. Дуут дохио 
Зам дээрх саадыг хойно яваа машинд мэдэгдэх гэх мэт зайлшгүй тохиолдолд дуут дохио өгч, бусдад анхааруулах нь зүйн хэрэг. Гэхдээ ямар ч зүйлсийн тун хэтэрвэл хог болж хувирдаг тул чухал хэрэг гараагүй бол аль болох дуут дохиог хэрэглэхгүй байхыг зөвлөе. Таны дарсан ганц дуут дохионоос болж, нялхас гүн нойрноос сэрж, цочсон нэгэн унаж, бүдэрч гэхлэн үүсэх асуудал өч төчнөөн байдаг билээ. Ялангуяа хороолол дотор дуут дохио дуугаргах хориотой байдаг. 



2. Хэт удаан явах
Та хөдөлгөөнд оролцож байхдаа шалтгаангүйгээр хэт удаан явах нь хууль бус юм шүү. Мэдээж тохирох хурдыг цаанаас нь зааварлаж өгсөн байдаг боловч үүнээс улбаалан хурдаа огцом хасах нь тун ч аюултай байна. Учир нь таны ард ойрхон явж байсан машин таныг огцом хурдаа хассаны улмаас осолдож, машиныг тань мөргөж мэднэ. Мөн хотын замд хэт удаан явах нь бусдад төвөг удаж, цаг завийг нь гарздаж байгаа хэрэг болох юм.



3. Эгнээгээ буруу эзлэх
Замын хөдөлгөөний дүрмэнд заасны дагуу тухайн жолооч явах чиглэлээс хамаарч, голын, захын гэхчлэн эгнээнд байршин явдаг. Гэтэл зарим жолоочид яаруу, адгуу зангаасаа болж, сийрэг эгнээ рүү орж, улмаар түгжрэл үүсгэх гол шалтгаан нь болдог аж. Ийн эгнээ байр сольж явсаар та ердөө л 10-15 минут л хождог юм шүү. Тиймээс бусдад төвөг удаж, уур бухимдлыг нь барж, эрсдэлтэй алхам хийхээс аль болох татгалзаж байгаарай.



4. Гар тоормостой явах
Бид машинаа зогсоохдоо гар тоормосоо татаж, гарч явдаг. Харин эргэж орж ирээд гар тоормосоо буулгахаа мартаж, тэр чигээрээ явах нь элбэг тохиолддог юм. Гэвч энэ нь машинд тань маш их хор хөнөөлтэй байдаг аж. Ийн байдалтай удаан явснаар машины дугуй шатах, цаашлаад буудахад ч хүргэж мэднэ. Тиймээс та ямагт анхааралтай байж, машинаа гамнаж эдлээрэй.



5. Эргэлт
Эргэлт хийнэ гэдэг урлаг, тэр ч бүү хэл бүхэл бүтэн шинжлэх ухаан гэдгийг ойлгодоггүй. Үнэн хэрэгтээ цэвэрхэн, зөв эргэлт хийх нь хамгаас чухал. Ялангуяа туршлага муутай, шинэхэн жолооч нар эргэхдээ зайгаа тооцоололгүй, элдэв осол гаргах, эсвэл тулж орхиод дахин ухарч, урагшлах шаардлага гардаг. Энэ нь таныг ухаан болоод чадвар муутай нэгэн мэт харагдуулахаас гадна эрсдэл өндөртэй юм.
Та Японоос орж ирсэн баталгаатай, бэлэгтэй, хямд автомашинууд үзэх бол ЭНД ДАРНА уу!
 
BACK TO TOP
Автомашины харьцуулалт