Таалагдсан автомашин
BEFORWARD MONGOLIA ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН!
31 Dec
Нийтэлсэн: 2018/12/13

BEFORWARD MONGOLIA ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН!

2018 оны 12-р сарын 10-ны өдөр буюу өнгөрөгч даваа гаригт BE FORWARD Mongolia компани 2018 оны шинэ жилийн баярын цэнгүүнээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Цэнгүүний үеэр өнгөрөн одож буй 2018 оныхоо тайлангаа танилцуулж, шилдгүүдээ тодрууллаа. Баярын арга хэмжээг нээж Олон улс дахь BE FORWARD компанийн олон нийттэй харилцах албаны дарга ноён Рютаро Тан нээсэн юм. 

Цэнгүүнд оролцсон хүндэт зочдоос:
 
Рютаро Тан Олон улс дахь BE FORWARD компанийн олон нийттэй харилцах албаны дарга
М.Жаргалсайхан BE FORWARD МONGOLIA компанийн захирал
Мөнхдалай BE FORWARD компанийн монгол дахь салбар хариуцсан ажилтан
Цужи Сухэй Япон улсын Capital Continent Investment санхүүгийн компанийн ерөнхийлөгч
Хокей Пужимура Япон улсын Nikkei Business сонины сэтгүүлч
Такахиро Ишижима LEC, Inc компанийн төлөөлөгч
Ноиаки Нишимура HS Khaan Resort LLC компанийн ерөнхий менежер
Б.Мэндбаатар Япон улсын Capital Continent Investment санхүүгийн компанийн төлөөлөгч
Мөнхбаяр Sync тээвэр зуучийн компанийн төлөөлөгч
Оргил GLOBAL WORLD WIDE  компанийн гүйцэтгэх захирал 


Мөн манайхтай хамтарч ажилладаг эрхэм харилцагчид болон банк болон банк бус байгууллагуудын төлөөлөгч нар ирсэн байна.

БИФОРВАРД Компанийн ололт амжилт:

Манай компани нь анх 2013 онд монголд 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 5 жилийн хугацаанд 37 ажилтан 1000 гаруй харилцагчидтай болоод байна.Харилцагч үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэж үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1000 mashin.mn авто машины нэгдсэн сайтыг үндэслэн амжилттай ажиллаж салбартаа тэргүүлэгч болж байгаадаа баяртай байна. Мөн чанарыг эрхэмлэгч Япон улсын бараа бүтээгдэхдэхүүнийг нийлүүлдэг  “Fuji shop” дэлгүүр маань шинэ салбараа нээн хэрэглэгчдийнхээ хүндэтгэлийг хүлээн ажиллассаар байгаа бөгөөд онлайн худалдааны салбарыг монголдоо хөгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

2018 Оны Шилдэгүүдийг танилцуулж байна.  

Be forward компанийн Япон талын оны шилдэг 5 харилцагч: 

  • Pоломсүрэнгийн Пүрэв
  • Моононгийн  Өсөхбаяр
  • Амарын Отгонбаяр
  • Загдсүрэнгийн Төмөрбат
  • Бийраагийн Чулуунбаяр
Be forward компанийн Монгол талын шилдэг 3 харилцагч:
  • Цэдэндамба Балгансүрэн
  • Дамбийн Гантулга
  • Энхбаярын Тэлмэн

Be forward Mongolia компанийн оны шилдэг ажилтан:
Байгууллагын шилдэг ажилтан:
  • Б.Ичинхорлоо
  • Б.Отгонбаяр
Шилдэгийн шилдэг:  
  • Б.Хишиг-Эрдэнэ
Тэргүүний Залуу цол тэмдэгээр:
  • Ж.Заяа
  • Н.Нямхүү
  • Н.Өсөхбаяр

Шинэ жилийн үйл ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөм арга хэмжээний талаар танилцуулж байна.
БИФОРВАРДЫН ХАМТ ОЛНЫ СЭТГЭЛИЙН ХАНДИВ /Дэлгэрэнгүйг дарж үзнэ үү/
BE FORWARD Mongolia компани жил бүрийн 12 сард хамт олон, харилцагч байгууллага, хувь хүмүүсээс цуглуулсан хандиваа хөрөнгө оруулалт, мөнгөн тусламж шаардлагатай байгаа хувь хүн, байгууллагад өгдөг уламжлалтай. 2018 онд нийт цугларсан хандив 10 сая төгрөг болсон бөгөөд хандив өгөхөөр хэд хэдэн байгууллага сонгон уулзалт хийсний дүнд Монголын Дауны Холбооны 0-6 насны эрт оролцооны төвийн хөдөлгөөн заслын өрөөг тохижуулахад хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзэн 10 сая төгрөгийн дэмжлэгээ гардууллаа.
Үйл ажиллагааны зурагнууд: 



 


 
BACK TO TOP
Автомашины харьцуулалт